АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Monday, January 4, 2016

ХАГАС ӨӨРӨӨ НУНТАГЛАЛТЫН ТЭЭРМИЙН ТООЦООГ JKSIMMET ПРОГРАММААР ГҮЙЦЭТГЭХ НЬ

Өндөр хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэрүүдэд хагас өөрөө нунтаглалтын тээрмийг хэрэглэсэн хүдэр бэлтгэлийн SABC схемийг маш өргөн хэрэглэж байна.
Орчин үед бутлах, нунтаглах тоног төхөөрөмжүүдийн хөгжил өндөр түвшинд хүрч, сүүлийн үед ашиглалтанд орсон зэсийн, зэс-молибдены баяжуулах үйлдвэрүүдэд 12-13 метрийн диаметртэй ХӨН-ын тээрэм, 7.2-7.6 метрийн диаметртэй бөөрөнцөгт тээрмүүдийг ашиглаж байна. Төслийн гүйцэтгэлд нэгж бүтээл өндөртэй , хэмжээ томтой ийм тоног төхөөрөмжүүдийн үнэн зөв сонгож тооцох нь туйлын чухал бөгөөд ихэнх тооцооны алгоритм, аргачлалууд нь боловсруулах хүдрийн  физик-механик, бат бэхийн шинж чанарын өгөгдөлд үндэслэгдсэн байдаг.
Зөвхөн ХӨН-ын тээрмийг сонгоход зориулсан хүдрийн бат бэхийн индексийг тусгай аргачлалаар лабораторт тодорхойлдог. Ийм аргын нэг нь JKDWT (Өндөрөөс ачаа унагаах ) туршилт бөгөөд энэ туршилтын үр дүнд хүдрийн хатуулгын шинж чанар болох A ба коэффициентуудыг тодорхойлдог. Энэ коэффициентуудын үржвэр (A*b) хүдрийг бат бэхийн категорийг дараах баййдлаар илтгэдэг.Хагас өөрөө нунтаглалтын тээрмийг үнэлэхдээ JKSimMet программыг ашиглах ба A , коэффициентууд нь уг программын өгөгдөл болдог юм.
Эрдэнэтийн овоо ордын хүдрийн дээжинд  гүйцэтгэсэн лабораторийн туршилтын үр дүнд жишээ болгон жилд 20 сая тн хүдэр боловсруулах SABC схемийн тооцоо, тоног төхөөрөмжүүдийн сонголтийг JKSimMet программыг ашиглан гүйцэтгэсэн үр дүнг үзүүлэв.


Friday, April 19, 2013

Нүүрс баяжуулах жижиг үйлдвэрийн загвар, масс-баланс

Цагт 400 т нүүрс баяжуулах хүчин чадалтай гравитацийн үйлдвэрийн хялбар схемийг METSIM программын тусламжтайгаар  боловсруулсан үр дүнг доор үзүүлэв. Уг схемээр муу чанартай (ҮҮнслэг 45.7%) нүүрсийг зөвхөн гравитацийн аргаар баяжуулж 42% -ийн гарцтай , 9.8% -ийн үнслэгтэй баяжмал гарган авах боломжтойг харуулав. Нийт усний зарцуулалт 20.54 м3/цаг.






Tuesday, October 16, 2012

БУТЛАЛТЫН МАТЕМАТИК ЗАГВАРЫГ MSEXCEL АШИГЛАН ГҮЙЦЭТГЭХ НЬ

Бутлалт нунтаглалтын математик загварчлал өнгөрсөн зууны 60-70 -аад оноос эрчимтэй судлагдаж эхэлсэн бөгөөд түүнийг дотор нь матрицын , кинетикийн, масс-шилжилтийн, магадлалт, статистик   гэх мэт ангилдаг. Эдгээрээс масс-шилжилтийн , матрицын загварууд бутлалт-нунтаглалтын тоног төхөөрөмжийн тооцоо, процессын динамик загварчлал , автомат удирдлагын систем боловсруулахад өргөн хэрэглэгддэг. Энэхүү загварыг боловсруулсан гол судлаачдаар Линч, Бродвент, Калькотт, Остен, Вайтен нарыг нэрлэж болно.
Линчийн анх боловсруулсан матрицын загвар нь ашиглахад энгийн учраас гадаадын их дээд сургуулиудын бутлалт, нунтаглалтын курсд албан ёсоор ордог.Лабораторийн нөхцөлд бутралтын функц-B(i,j), ангилалтын (сонголтын) функц -C(i,j) ийг  тодорхойлох, эдгээрийг ашиглан  бутлалт, нунтаглалтын циклын статистик болон динамик загварчлалыг (Simulation) гүйцэтгэж сурах нь чухал.
Доор бутлуурын матрицан загварыг энгийн жишээн дээр тайлбарлан харуулав.