Нүүрс баяжуулалтын үзүүлэлтүүдийг хөвөлт-суултын туршилтын үр дүнгээр урьдчилан тооцдог бөгөөд үүнийг онолын болон бодит баланс гэж нэрлэнэ. Онолын балансыг туршилтын үр дүнд байгуулсан баяжицын муруйгаас тооцож болох ба мөн Т- муруйг практикт ашигладаг.
Python программчлал ашиглан хөвөлт-суултын туршилтын үр дүнгээр нүүрс баяжуулалтын тоон үзүүлэлтүүдийг төлөгчлөх программыг танилцуулж байна.





