АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Monday, August 23, 2010

Уулын үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гэж юу вэ?

Уул уурхайн шинэ төсөл хэрэгжүүлэхэд тодорхой судалгаа зайлшгүй шаардлагатай. Энэхүү судалгааг Feasibility Study (FS) буюу үгчилж орчуулбал Хэрэгжих боломжийн судалгаа гэх юм уу даа. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд 5 үндсэн боломжийг заавал судалдаг.Үүнд:
1. Техник-технологийн хувьд хэрэгжих боломж
2. Эдийн засгийн хувьд хэрэгжих боломж
3. Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
4. Үйл ажиллагааны хувьд хэрэгжих боломж
5. Цаг хугацааны хувьд хэрэгжих боломж
Дээр нь нэмээд зах зээлийн боломжийн судалгаа, баялаг/нөөцийн боломжийн судалгааг мөн гүйцэтгэдэг юм.

Дээрх судалгааны тайланг ТЭЗҮ-ын тайлан гэх ба энэ нь тухайн төсөл ашигтай юу ? эсвэл ашиггүй юу гэдгийг л хэлж өгдөг баримт бичиг юм.
Уул уурхайн төслийн ТЭЗҮ-ыг 3 шатад хуваан авч үздэг.
1. Тойм судалгаа (Scoping Study)
2. Урьдчилсан ТЭЗҮ (Pre-Feasibility Study)
3. Эцсийн буюу Банкны ТЭЗҮ (Detailed Feasibility Study or Bankable FS)

Дээрх судалгааны явцад төслийн хөрөнгө оруулалтийн хэмжээ, зардлыг тодорхой нарийвчлалтайгаар үнэлдэг. Тухайлбал тойм судалгааны хувьд  40-50%, Урьдчилсан ТЭЗҮ-ийн шатанд 20-30%, харин Эцсийн ТЭЗҮ-ийн шатанд 10-15%-ийн нарийвчлалтайгаар тооцдог .
Энд нэг юмийг сайн ойлгох шаардлагатай. Төслийн ТЭЗҮ буюу судалгааны тайлан нь төсөл хэрэгжүүлэгчид уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг хэлж өгөхөөс гадна төслийг цаашид нарийвчлан судлах , төслийн санхүүжилтийг шийдэх гол бичиг баримт болно.
Ялангуяа  төсөл хэрэгжүүлэгч нь банкны зээлээр төслөө санхүүжүүлэх тохиолдолд зайлшгүй Банкны ТЭЗҮ гүйцэтгүүлэх (өөрөө биш хөндлөнгийн инжинирингийн байгууллагаар!) шаардлагатай. Харин төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлэх бол  тодорхой эрсдлээ хүлээгээд Урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнгээр шийдвэр гаргах ч практик буй.

Манайхан ТЭЗҮ-ийг ахархан хугацаанд их л хялбар боловсруулчихдаг юм гэж боддог. Зарим том эрдэмтэд нь "даже" орд бус Илэрлийн ТЭЗҮ хийх тухай хурал дээр ярьж байхыг сонсоод гайхаж байж билээ. Нөгөө талаас ТЭЗҮ-ииг 60 хоногт багтаан гүйцэтгэх хуулийн дагуу нэг нь ТЭЗҮ боловсруулж, нөгөө нь хүлээн авдаг амархан "систем" тогтчихсон нь цаад утгаараа харин хуулъ завхруулж, уул уурхайг мэргэжлийн бус болгож,  янз бүрийн муу үр дагаврыг авчирах нь нэн хэцүү. Харин одоо ТЭЗҮ-г 2 сарт багтаан "бичих"  дүрмээ даан ч өөрчлөө болов уу? яагаа бол?

Тухайн ордыг аж ахуйн эргэлтэд оруулах эсэх асуудлыг шийдэхдээ дээрх судалгаануудыг шат дараатай гүйцэтгэж шийдвэр гаргах ба судалгааг гүйцэтгэх хугацаа харилцан адилгүй:

Тойм судалгаа- 7-9 сар
Урьдчилсан ТЭЗҮ - 9-13 сар
Эцсийн ТЭЗҮ - 13-17 сар  тус тус шаарддаг.

Дээрх судалгааны шат тус бүр өөр өөр үнэлгээтэй. Тухайлбал 50-200 сая $ -ийн хөрөнгө оруулалттай уул уурхайн төслийн хувьд дэлхийн жишиг үнэлгээ нь:
Тойм судалгаа - 100 -162 мянган $
Урьдчилсан ТЭЗҮ - 240 -380 мянган $
Банкны ТЭЗҮ - 730 - 1380 мянган $ тус тус байх жишээтэй.




















8 comments:

  1. TEZU-iin talaar medeelel tavisand bayarlalaa.

    Nadad TEZU bolovsruulah zaavarchilgaa ch yum u, gariin avlaga heregtei baina, olj ugch tuslaach. yahoo id: a79_tana

    ReplyDelete
  2. Davaatseren ahad bayarlalaa. iim unetei medeelel ugsund. er ni manaihan TEZU hiilgechiheed buh zuil bolchih yum shig etssiin shiidver gargaad bna. Harin Bayajuulah uildveriin tusul gesen zuil or tas orhigdood TEZU-d orson medeelleer uildver barih asuudal shiidegdej bgaad bayajuulagch hunii huvid setgel ih dunduur bna. ene talaar ta yamar bodoltoi bna ve?

    ReplyDelete
  3. Ер нь бол ТЭЗҮ уг төслийг хэрэгжүүлэгчид л хэрэгтэй гэдгийг эхлээд хэлье. ТЭЗҮ-ийн үр дүнд уг төслийг хэрэгжүүлэх үү? үгүй юу? эсвэл зогсоох уу? эсвэл үргэлжлүүлж судлах уу? гэсэн товч тодорхой шийдвэр гаргахын тулд гүйцэтгэдэг юм. Өөрөөр хэлвэл уг уулын үйлдвэрийн бүхий л технологийн дараалал(уурхай, баяжуулах үйлдвэр/хэрэв хүдрээ шууд л зарахгүй бол шүү/ ), дэд бүтэц, байгаль орчин, зах зээл гээд бүхий зүйлийг хамрах ёстой. Тийм учраас уулын үйлдвэрийн ТЭЗҮ-ийн гол үр дүн ганцхан тоо байна гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Энэ нь NSR (Net Smelter Return) буюу Хайлуулах үйлдвэрийн цэвэр буцаалт. Үндсэндээ үүнийг тооцохын тулд л ТЭЗҮ хийдэг юм шүүдээ. Бид алаагүй баавгайн арьсыг арав хуваана гээчээр ТЭЗҮ-г гараагүй байхад нь ордоо мөнгө болгоод хуваачихна, эсвэл зөвхөн батлуулахын тулд л нэг бичээд л төсөл эхлүүлдэг зуршилтай. Энэ нь нөгөө мэргэжлийн бус дарга түшмэлүүдийн тогтоосон гаж асуудал гэх үү дээ. Ийм тогтолцоо байхад цианид, мөнгөн ус хамаагүй хэрэглэх нь зогсох уу? Уг нь бол цианидыг дэлхийн алтны үйлдвэрлэлийн 90 гаруй % хэрэглэдэг юм л даа. Гэхдээ үйлдвэрлэлийн аргаар, онцгой хяналтийн доор. Энд хэлэхэд ТЭЗҮ-гээр үйлдвэр барихгүй шүү!!!. Зөвхөн шийдвэр гаргахад хэрэгтэй цаас. ТЭЗҮ ашигтай гарвал Зураг төсөл гэж юм хийнэ л дээ. Зураг төсөл нь бас Үндсэн болон Нарийвчилсан гэж 2 шаттай байна. Таны асуултанд чадах чинээгээрээ хариулахыг оролдов.

    ReplyDelete
  4. маш их баяраллаа зөвөлгөө өгсөнд. та нүүрс брикетлэх тал дээр жоохон мэдээлэл өгч тус болооч...

    ReplyDelete
  5. bayjuulah uildveriin zardal orlogiig tootsohod heregledeg tomeog ashiglaad garsan ur dungeer yag toostvol unen garah uu

    1. Баяжуулах үйлдвэрийн цех, агуулахын суурь тоног төхөөрөмжийн суурийг цутгахад гарах зардал. Т=100000 тн\цаг
    Cf=30000$*T0.5=948632.981$
    2. Том конусан бутлалтын цех
    Cкон.бут=63$*T0.9=1992234926$
    3. Том конусан бутлалтын цехийн тээвэр | бетон, суурийн ажил, суурилуулах зардал, гулдмай шигшүүр, тэжээгч |
    Cf=15000$*T0.7=948632.981$
    4. Тээрэм Wi=13.13 KWH\tn
    Cgb=18700$*T0.7=59134592.25$

    bi ingej tootson gevch unen esehiig medehgui bnaa tuslaaach

    ashigt matlmaliin ordiin sanhuu ediin zasgiin unelegee nomnii tootsoo

    ReplyDelete
  6. Сайн уу, танаас юм асуух гэсэн юмаа, Төмөр Зэс Алт Цайр Мөнгө эдгээрийн үйлдвэрлэлийн хамгийн бага агуулга одоогоор ямар байгаа вэ

    ReplyDelete
  7. Сайн байна уу,
    METSIM программ хангамжийн ЭЗ-ийн модулийн тооцоолол хэр тооцоолдын болоо энэ талаар тайлбар өгч болох уу? Мөн алт, зэсийн исэлдсэн хүдэр боловсруулах технологийн нуруу болон овоолгыг METSIM дээр загварчилсан жишээ оруулж сонирхуулж болох уу?

    ReplyDelete
  8. сайн байна уу
    ТЭЗҮ-г яг ямар мэргэжилтэй хүн гаргадаг юм бол. би герман улсад уул уурхайн эдийн засагч инженерээр суралцах гэж байгаа юм. энэ миний мэргэжилтэй ер нь холбоотой юм бол уу

    ReplyDelete