АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Thursday, April 28, 2022

Флотацийн процессын анхдагч буюу хадагтай Карри Эверсоны тухай

 Америк эмэгтэй Карри Эверсон (1942/08/27 – 1914/11/3) нь үнэт эрдсийг хүдрээс ялгах хөөст флотацийг анх нээж, патенталсан юм.

1916 оны Уул-уурхайн сэтгүүлд (Mining Journal) “ тэр баяжуулагч мэргэжилтны хувьд тухайн үеийн техникийн хөгжлөөс бараг 25 жил түрүүлсэн” гэжээ.



Эверсон нь Массачусетсд төрж өсөөд, тэндээ боловсрол эзэмшсэн. Эвэрсон анх тосыг нунтаг хүдэртэй холиход тос нь металлд наалдаад, хоосон чулуулагт наалдахгүй байсныг анзаарчээ. Түүхчдийн бичсэнээр өмнө нь зэсийн колчедан буюу халькопирит агуулж байсан , тосонд бохирдсон шуудайг угаах явцад зэсийн эрдсийн жижиг хэсгүүд хөөсөнд наалдан хөвж байгааг харсан бөгөөд энэ үзэгдлээ үргэлжлүүлэн алт, зэс, сурьма, хүнцэлийн хүдэр дээр нарийвчлан судалж энэхүү нээлтээрээ АНУ-д 2 патент (US471174A, US474829A) авсан юм.
1890 онд бусадтай хамтран энэхүү процессоо Колорадо мужийн Жоржтаун, Силвер-Клифф, Орегон мужийн Бейкер зэрэг үйлдвэрүүдэд туршиж байсан гэдэг.
Энэ үер түүний нөхөр нь нас барж Денверт байсан сувилагчийн сургуульдаа эргэн ирсэн.
1901 онд нэгэн хуульч , флотацийн процесс Англи улсад бас нээгдэж байх тэр цаг үед, патентаа сунгахгүй байхыг түүнд зөвлөсөн нь хамгийн буруу зүйл байжээ.
Патентуудынх нь хугацаа дууссаны дараа бусад хүмүүс түүний үнэ цэнэтэй нээлтийг ашиглан ашиг хонжоо олсон гэдэг.
Түүхчид хадагтай Эверсоны флотацийн процессын хөгжилд оруулсан нөлөөг нэгэн дуугаар үнэлдэг ч, тухайн үеийн жендерийн хэв маяг нь энэхүү процессоо цаашид хөгжүүлэх, сурталчилахад саад болсон гэж үздэг нь тун харамсалтай.

Friday, April 22, 2022

ПРОГРАМЧЛАЛЫН R ХЭЛИЙГ АШИГЛАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДЛИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ (ЗЭСИЙН ҮНИЙН ДИНАМИК)

     R программын хэл нь гол төлөв статистик шинжилгээнд хэрэглэгдэх бөгөөд хэрэглэхэд хялбар, тооцоо, судалгаанд хэрэглэгддэг олон тооны сангуудтай билээ. R программын хэлийг RStudio -г үнэгүй татан авч ашиглаж болно.

    Өнөө үеийг бид мэдээллийн зуун хэмээн нэрлэдэг ба асар их мэдээлэл дунд бид амьдарч байна. Эдгээр мэдээллүүдийг цаг, минут, секундээр хэмжигдэн бид  хүлээн авдаг бөгөөд мэдээллүүдийг хадгалах, боловсруулах, амьдрал ахуйдаа ашиглахад төвөгтэй болж байгаа юм. Ийм учраас "их өгөгдлийг боловсруулах" (Big Data Analysis) гэсэн шинжлэх ухааны салбар гарч ирж байгаа юм. 

    Энэ нь компьютер, програмчлалын  хөгжилтэй холбоотойгоос гадна, орчин үед ихээхэн "моод" болоод буй хиймэл оюун ухаан (Artificial  Intelligence ) ,  машин сургалт (Machine Learning)  зэрэг Ай-Ти-гийн салбаруудтай уялдаатай.

    Дэлхийд өгөгдлийн шинжээч (Data analysist), Хиймэл оюуны салбарын мэргэжилтнүүд эрэлт ихтэйгээс гадна цалин их өндөр байдаг.  Өгөгдлийг боловсруулах арга техникийг эзэмших нь  манай ашигт малтмалын баяжуулагч инженерүүдийн хувьд ч  чухал ба үүний тулд Python,  R  мэтийн программын хэлнүүдийг эзэмшин , код бичиж сурах нь  ойрын ирээдүйн зорилго болж байна.

    Энэ талын асуудлыг инженер бэлдэх сургалтанд ч анхаарвал зохино.

      Өмнөх нь  математик загварчлал, өгөдлийг боловсруулахад Python  хэлийг хэрхэн ашиглах талаар нилээд олон постууд оруулсан билээ.

    Энэ удаа програмчлалын R хэлийг ашиглан их хэмжээний өгөгдлийг боловсруулах, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар гарфик-дүрслэл хэрхэн хийхийг харуулья.

    Жишээ болгон интернетээс татаж авсан зэсийн үнийн мэдээллийг (.csv файл) ашигласан ба нийт мэдээлэлийн хэмжээ нь 1959 оны 7-р сарын 2-ноос 2022 оны 4-р сарын 20 хүртэлх нийт 15724 мөр болно.

    Мэдээллийг татах (import), фильтр хийх, янз бүрийн цаг хугацаанд график байгуулах үйлдлийг R программын ggplot2, dplyr, zoo зэрэг сангуудыг ашигласан болно.

    Дашрамд дурдахад программчлалын R хэл, түүний орчин ба сангууд нь үнэгүйгээс гадна олон тооны зөвлөмж, гарын авлагуудтай учраас сурахад хялбар юм. 

     














Monday, April 4, 2022

ПРОГРАММЧЛАЛЫН R ХЭЛИЙГ АШИГЛАЦГАА!

 Орчин үед өгөгдлийн шинжилгээнд өргөн хэрэглэж буй R программчалын хэл Python-той харьцуулахад нь гол төлөв магадлалын онол ,математик-статистикийн төрөл бүрийн тооцоо, анализад түлхүү ашиглагддаг.

Нэгэн нүүрсний ордын үзүүлэлтүүдэд R ашиглан гүйцэтгэсэн статистик шинжилгээний зарим үр дүнг зургаар үзүүлэв. R программ нь үнэгүй ,маш олон сангуудтайгаас гадна хэрэглэхэд маш хялбар билээ.