Баяжуулах үйлдвэрийн төслийн тойм болон урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах , оюутан сурагчид төгсөлтийн ажлын төсөл боловсруулах үед тоног төхөөрөмжийн үнийг тодорхой нарийвчлалтайгаар тооцоолох асуудал чухал байдаг ба практикт тоног төхөөрөмжийн үнэ тэр болгон үнэн зөв олдох нь хэцүү.
Төслийн инженерүүд баяжуулах фабрикийн үндсэн тоног төхөөрөмжийн үнийг урьдчилан тооцохдоо үнийн загварыг ашиглан хэрхэн тооцдог аргыг авч үзье.
Тухайн тоног төхөөрөмжийн үнийг түүний үндсэн хэмжээнээс статистик аргаар шинжилж аналитик хэлбэрээр олж тогтоосныг тоног төхөөрөмжийн үнийн загвар гэдэг. Тухайлбал гидроциклоны үнийг түүний диаметрээс, тээрэмний үнийг түүний хүрдний диаметрээс, эсвэл хөдөлгүүрийн хүчин чадлаас гэх мэт.
Үнийн загварыг ашиглан нунтаглалтын циклын үндсэн тоног төхөөрөмжийн үнийг хэрхэн тооцох жишээтэй танилцая.
Савхат болон бөмбөлөгт тээрэм, тээрмийн хөдөлгүүрийн 1992 оны үнийн загвар дараах байдлаар тус тус олдсон:
Үсавхат тээрэм = $12000 (W)0.57 , A$ /1/
Үбөмбөлөг тээрэм = $14000 (W)0.54 , A$ /2/
Үхөдөлгүүр = $46 (W)1.11 , A$ /3/
Үүнд:
Ү – тоног төхөөрөмжийн үнэ, А$
W – Суурилагдсан чадал, м.х
А$ - Австрали доллар
Жишээ: Жилд 750000 тн хүдэр нунтаглах хүчин чадалтай савхат, бөмбөлөгт тээрэмтэй 2 шаттай нунтаглалтын схемын үндсэн тоног төхөөрөмжийн үнийн тооцоог гүйцэтгэе.
Өгөгдөл нь:
- Жилийн хүчин чадал – 750000 тн
- Хөдөлгөөний коэффициент – 0.9
Савхат тээрмийн:
- Тэжээлийн бүхэллэг – F80 = 16000 микрон
- Нунтаглагдсан материалын бүхэллэг – P80=800 микрон
- Бондын индекс Wi=11.6 кВт цаг/т
Бөмбөлөгт тээрмийн:
- Тэжээлийн бүхэллэг – F80 = 800 микрон
- Нунтаглагдсан материалын бүхэллэг – P80=45 микрон
- Бондын индекс Wi=22.3 кВт цаг/т
Бодолт:
1. Хоногийн хүчин чадал : 750000/365/0.9=2283 тн/хоног
2. Цагын хүчин чадал: Qц= 2283/24=95.1 т/ц
Савхат тээрэмд шаардагдах эрчим хүчний хэрэглээг Бондын томьёогоор дараах байдлаар орно:
W=(10*11.6)*(1/8000.5-1/160000.5)=3.18 кВт цаг/т
Хөдөлгүүрийн чадлын алдагдлыг 10% гэвэл W=3.18/0.9=3.5 кВт ц/т
Цахилгаан хөдөлгүүрийн тооцсон чадал:
N=W*Qц = 3.5*95.1= 332.85 кВт.
Хамгийн ойролцоо стандарт хөдөлгүүрийн чадал : 360 кВт.
Бөмбөлөгт тээрэмд шаардагдах эрчим хүчний хэрэглээг Бондын томьёогоор дараах байдлаар орно:
W=(10*22.3)*(1/450.5-1/8000.5)=25.36 кВт цаг/т
Хэт нунтаг хүртэл нунтаглах тохиолдолд чадлыг дараах байдлаар засварлана(Ф.Бонд):
W*((P80+10.3)/(1.145* P80)=25.36*((45+10.3)/(1.145*45))=27.22 кВт ц/тн
Хөдөлгүүрийн чадлын алдагдлыг 10% гэвэл W=27.22/0.9=29.94 кВт цаг/т
Цахилгаан хөдөлгүүрийн тооцсон чадал:
N=W*Qц = 29.94*95.1= 2847.3 кВт.
Хамгийн ойролцоо стандарт хөдөлгүүрийн чадал : 3000 кВт.
Нунтаглалтын үндсэн тоног төхөөрөмжүү үнийг 1992 оны байдлаар 1-3 томьёо ашиглан тооцьё:
Савхат тээрмийн үнэ: 12000*(360*1.341)0.57= 406357 A$
Савхат тээрмийн хөдөлгүүрийн үнэ: 46*(360*1.341)1.11 = 43823 A$
Бөмбөлөгт тээрмийн үнэ: 14000*(3000*1.341)0.54=1237614 A$
Бөмбөлөгт тээрмийн хөдөлгүүрийн үнэ: 46*(3000*1.341)1.11 =461114 A$
Ийнхүү нунтаглалтын үндсэн тоног төхөөрөмжүүдийн нийт үнэ (1992 оны байдлаар) ойролцоогоор:
2150000 австрали доллар болж байна.
Одоо өнөөдрийн үнэнд шилжүүлье.
1992 онд Австралийн тоног төхөөрөмжийн үнийн индекс 129 , харин 2010 онд 193 байсан гэж үзвэл нийт үнэ: 2150000*193/129=3216667 A$ болох нь. Өнөөдрийн ханшаар 1 A$=0.9 USD гэж үзвэл нунтаглалтын үндсэн тоног төхөрөмжийн ойролцоо үнэ: 2 895 000 USD болох юм .
Таньд маш их баярлалаа
ReplyDeleteЭнэ хэрэгтэй томёолол байна.үүнээс бонд индикс-г ойлгосонгүй. Үүнийг тайлбарлаад өгөөч.
ReplyDeleteБондын индекс буюу ажлын индекс Wi гэдэг нь 1 богино тонн (0,907 тн) хүдрийг 80% нь 100 микроноос бага болтол нунтаглахад зарцуулагдах цахилгаан энерги юм. Нэгж нь квт ц/тн байна.
ReplyDeleteБондын индекс нь энэ утгаараа янз бүрийн чулуулгын хатуулгыг (нунтаграц) тодорхойлдог бөгөөд Бондыэн индексийг лабораторт тусгай тээрэм ашиглан тодорхойлдог.
This comment has been removed by the author.
ReplyDeleteсайн байн уу? Танд зэсийн баяжмалийг яаж боловсруулах бас үнийн дүнг яаж тооцох гэх мэт аргуудийг тайлбарлаад өгөөч
ReplyDelete