Сүүлийн үеийн төслүүдийн техникийн шийдлээс харахад бутлалт, нунтаглалтын технологийг өндөр хүчин чадалтай ганц шугамаар гүйцэтгэх нь давамгайлж байгаа. Энэ нь хагас өөрөө нунтаглалтын (ХӨН) тээрмийн овор хэмжээ, хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэж , тээрмийн хийц, механик бат бөх чанар эрс сайжирсантай холбоотой. 20-иод жилийн өмнө ХӨН-ын тээрмийн ган бөмбөлгийн дүүргэц тээрмийн эзэлхүүний 3-6% байсан бол өнөөдөр энэ параметр 10-12% болсон ба зарим үйлдвэрүүдэд 18-20 хүртэл ч ган бөмбөлөг нэмж байна. Ялангуяа диаметр томтой өндөр хүчин чадалтай тээрмийн автомат удирдлагын систем улам боловсронгуй болж, мөн тээрмийн эргэлтийг автоматаар удирдах боломжтой болсон нь 127 мм хүртэлх ган бөмбөлгийг 20% хүртэл дүүргэцтэй хэрэглэх боломжтой болсон бөгөөд ийм төрлийн тээрэм 95% хүртэл хөдөлгөөний коэффициенттойгоор ажилладаг.
Энэ оны 1-р сард гэхэд 1210 тонн жинтэй 12,2м диаметртэй, 15 м-ийн урттай ХӨН тээрмийг Хятадын CITIC Heavy Machinery компани Австралийн төмрийн баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн байна. Уг тээрмийн хөдөлгүүр нь 28000 кВт-ын чадалтай Siemens GMD маягийн редуктергүй хөдөлгүүр ажээ.
Ер нь өнөөдөр 40 фүүт буюу 13,4 м-ийн диаметртэй, 35000 кВт-ын редуктэргүй хөдөлгүүртэй ХӨН-ын тээрэм хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болсон тухай инженерүүд мэдэгдэж байгаа юм.
Тээрмийн удирдлага, үйл ажиллагааг сайжруулахын тулд АВВ компани өмнө нь ашиглаж байсан АС800PEC маягийн хөдөлгүүрийн удирдлагын системээ PSR GMD системээр 2009 онд бүрэн сольсон.
Ер нь том диаметртэй тээрэмд редуктергүй хөдөлгүүр хэрэглэх нь тээрмийн хүрдний эргэлтийг тээрмийн дүүргэлтээс хамааруулан автоматаар өөрчлөх боломийг нээж өгч байгаа төдийгүй тээрмийг хоосрохоос хамгаалах, хүчин чадлыг хүдрийн хатуулагаас хамааруулан удирдах бүрэн боломжтой болсон юм. Энэ систем нь үйлдвэрийн удирдлагын PLC Ба DCS системтэй холбогдон ажилладаг.
ХӨН-ын тээрмийн автомат удирдлагын системыг амжилттай нэвтрүүлсэн жишээ бол Австралийн цайрын Century Zink фабрик юм.
Нөгөө талаас ийм том тээрмийг зогсоох, нэг ёсны тоормослох асуудал техникийн хувьд нилээн ярвигтай байдаг ба Английн Twiflex компани нь ХӨН-ын тээрмийн тоормосны системийг боловсруулж нийлүүлдэг юм.
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
sain bnuu tanaas neg yuma asuuh gesen yumaa
ReplyDelete-25 mm huriig savhat teermeer nuntaglasan ni deer uu esvel SAG heregleh uu
Мэдээж савхат тээрэм байлгүй яахав. Гэхдээ савхат тээрэм задгай циклд ажиллах ёстой. Тодруулж асуух зүйл байвал асуугаарай.
ReplyDeleteСайн байна уу, Та бөмбөлөгт тээрмийн талаар мэдээлэл тавьж өгөөч. Мөн бусад химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар,,,,
ReplyDeleteСАЙН БАЙНА УУ? Та савхат тээрмийн талаарх мэдээлэл өгөөч
ReplyDelete