Баяжуулах фабрикийн эргэлтийн ус, цэвэр усны хэмжээ хэрэглэж буй технологи, ялангуяа хаягдлын аж ахуйн технологиос ихээхэн хамаардаг билээ.
Энэхүү жишээн дээр баяжуулалх фабрикийн хаягдлыг өтгөрүүлсний дараа хаягдлын санд хураах орчин үеийн схемийг авч үзэв. Өтгөрүүлсэн хаягдлын сангийн системийг дараах зурагт харуулав.
Загварыг гүйцэтгэхийн тулд эхлээд баяжуулалтын схемийг боловсруулан METSIM программаар туршилтын үр дүн, өгөдлийг ашиглан материалын балансын тооцоог гүйцэтгэсэн. Үүнд :
1. Хам флотацийн хэсэг (Хуудас 0100)
2. Зэс-молибденыг салгах хэсэг (Хуудас 0200)
3. Хаягдлыг өтгөрүүлэх хэсэг (Хуудас 0300)
4. Зэсийн баяжмалыг усгүйжүүлэх (Хуудас 0400)
5. Молибдены баяжмалыг усгүйжүүлэх (Хуудас 0500)
METSIM программын тооцооны талбарыг дараах зургуудад үзүүлэв.
Тооцооны зарчим, өгөдөл:
- Хүдрийг нунтагласны дараа флотацийн тэжээлийн булингын хатуулаг 33% байхаар тооцож агааржуулах чанд нэмэгдэл цэвэр усыг автоматаар тохируулах байдлаар хялбарчлилж тооцов. (Өмнө нь ийм төрлийн үйлдвэрийн бутлалт, нунтаглалтын массын балансыг METSIM программаар хэрхэн загварчлах тухай өгүүлсэн. 2010 оны 6-р сарын 8-ны нийтлэлийг үз). Өөрөөр хэлбэл 1000 -р урсгалд дахь хатуугийн агуулга 33% байхаар цэвэр усны хэмжээг эргэлтийн уснаас хамааруулан автоматаар тооцно (Удирдлага 1 ).
0100-р хуудасд хам флотацийн C-S төрлийн схемийг сонгосон бөгөөд үндсэн флотацийн хаягдал (1004), завсрын флотацийн хаягдал (1017) нийлээд нийт хаягдал (1018) болж байна. Тооцоогоор хаягдлын гол тоон үзүүлэлтүүд:
Хатуу Q=1773.2 т/цаг
Булинга V=4229.9 м3/ц
Хатуугийн агуулга T=33.23%
Бидний сонгосон гол зарчим маань хаягдлыг өтгөрүүлж , эргэлтийн усныхаа ихэнх хэсгийг өтгөрүлэгчийн халиа байдлаар буцааж эргүүлэх явдал билээ.
Үүнийг тооцооны 0200- р хуудаснаас харж болно. Өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүний хатуугийн агуулгыг T=63% гэж тооцоонд өгсөн. Үүнээс гадна хаягдлын далан дахь усны балансыг хялбарчлан хатуу-шингэнийг ялгах систем байдлаар авч тооцов. Өөрөөр хэлбэл хаягдлын далангаас эргэж буй усны хэмжээг ууршилт зэргээс хамааруулан янз бүрээр тохируулах боломжтой. Хэрэв өвлийн улиралд хаягдлын далангаас усыг буцаан эргүүлэх системийг зогсоох тохиолдолд цэвэр усны хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх вэ ? гэдгийг тооцох боломжтой юм.
Мөн доорх схемүүдээс эргэлтийн усыг бүрдүүлж буй хэд хэдэн төхөөрөмж байгаа уншигч анзаарч байгаа байх. Тухайлбал хаягдлын өтгөрүүлэгч, хам баяжмалын өтгөрүүлэгч, зэс, молибдены баяжмалын өтгөрүүлэгчидийн халианууд, зэсийн баяжмалын фильтр, молибдены фильтрийн шүүгдэс гэх мэт.
Тооцооны гол үр дүн:
Өтгөрүүлсэн хаягдлыг хураах схемтэй баяжуулах үйлдвэрийн материалын болон усны балансын тооцоогоор цагт 1812 т зэс-молибдены хүдэр баяжуулах үйлдвэрийн усны нийт хэрэгцээ эргэлтийн усны нийт хэмжээ - 3622.3 т/цаг , үүнээс эргэлтийн усны хэмжээ - 2947.1 т/цаг, харин цэвэр усны хэрэглээ - 675.2 т/цаг болж байна. Харин өвлийн улиралд хаягдлын сангаас эргэлтийн ус авахгүй тохиоолдолд цэвэр усны хэрэглээ 675,2+260,35=935.55 т/ц буюу 260 л/с болох юм.
Эргэлтийн усны бүрдүүлэлт:
- Хаягдалын өтгөрүүлэгчийн халиа - 2521,07 т/ц
- Хам баяжмалын өтгөрүүлэгчийн халиа- 84,69 т/ц
- Зэсийн баяжмалын өтгөрүүлэгчийн халиа - 53,19 т/ц
-Молибдены баяжмалын өтгөрүүлэгчийн халиа -1,29 т/ц
- Зэсийн баяжмалын шүүлтүүрээс- 26,03 т/ц
-Молибдены баяжмалын шүүлтүүрээс - 0,48 т/ц
Эргэлтийн ус (фабрик дотроос) - 2686,75 т/ц
-Хаягдлын далангаас - 260,35 т/ц
Нийт - 2947,1 т/ц
Энэ тооцоонд зэсийн баяжмалын чийглэг -12%, молибденых- 20% гэж тус тус авав. Гэхдээ программд хүссэнээрээ загварчлах боломж бий.
Дээрх тооцооноос нийт эргэлтийн усны 91,2% буюу 2686,75 т/ц хэмжээтэй ус зөвхөн фабрик дотроос эргэж байгаа нь өтгөрүүлсэн хаягдлын системийн хамгийн чухал шинж чанар билээ.
Тэгэхлээр өвлийн улиралд бид өтгөрүүлсэн хаягдлын далангаас эргэлтийн ус авахгүй байсан ч БФ-ийг эргэлтийн усаар хангах бүрэн найдвартай болж байна гэсэн үг.
Орчин үед өтгөрүүлсэн(thickened), маш өтгөн (paste) хаягдлыг хураах системийг хэрэглэх болсон нь үүнтэй холбоотой. Сонгодог хаягдлын аж ахуйн системээр бид 30-33%-ийн хатуугийн агуулгатай материалыг хаягдлын даланд өгч, эргэлтийн усны дийлэнх хувийг хаягдлын далангаас эргүүлдэг гэдгийг мэднэ. Энэ нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлө, гарч болох осол аюулын талаас авч үзвэл нэгэнт хоцрогдсон технологи болжээ.
Дашрамд дурдахад өтгөрүүлсэн хаягдлын технологийг Цагаансуваргын зэс-молибдены төсөлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
Ийнхүү METSIM программыг ашиглан БФ-ийн схемийг бүхэлд нь загварчилж материал, усны балансыг олон хувилбараар хурдан шаламгай хийх боломжтой юм.
Зураг 0100
Зураг 0200
Зураг 0300
Зураг 0400
Зураг 0500
Дээрх асуудлаар нэмж хэлэхэд:
ReplyDeleteСонгодог хаягдлын аж ахуйн үед цэвэр усны хэрэглээ(make up water) 0,8-1,0 м3/т байдаг бол өтгөрүүлсэн хаягдлын сан хэрэглэх технологиор цэвэр усны хэмжээ -0.4 м3/т байдаг. Энэ нь бидний загварчлалаар батлагдсан болно.
Sain bna u, tanii blog ih taalagdlaa, bi bayajuulah chigleleer suraltsah sonirholtoi bgaa um. odoogoor Wills-n Mineral processing nomiig sudalj bna.Nen turuund surj medeh shaardlagatai zuilsiig helj zuvlunuu. uzej suraltsah material oruulj tus bolno u. Bayarlalaa
ReplyDeletehi bnau ta metsim programmin talaar medeelel. yaj surah talaar zaavar ogooch.
ReplyDelete