Өндөр хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэрүүдэд хагас өөрөө нунтаглалтын тээрмийг хэрэглэсэн хүдэр бэлтгэлийн SABC схемийг маш өргөн хэрэглэж байна.
Орчин үед бутлах, нунтаглах тоног төхөөрөмжүүдийн хөгжил өндөр түвшинд хүрч, сүүлийн үед ашиглалтанд орсон зэсийн, зэс-молибдены баяжуулах үйлдвэрүүдэд 12-13 метрийн диаметртэй ХӨН-ын тээрэм, 7.2-7.6 метрийн диаметртэй бөөрөнцөгт тээрмүүдийг ашиглаж байна. Төслийн гүйцэтгэлд нэгж бүтээл өндөртэй , хэмжээ томтой ийм тоног төхөөрөмжүүдийн үнэн зөв сонгож тооцох нь туйлын чухал бөгөөд ихэнх тооцооны алгоритм, аргачлалууд нь боловсруулах хүдрийн физик-механик, бат бэхийн шинж чанарын өгөгдөлд үндэслэгдсэн байдаг.
Зөвхөн ХӨН-ын тээрмийг сонгоход зориулсан хүдрийн бат бэхийн индексийг тусгай аргачлалаар лабораторт тодорхойлдог. Ийм аргын нэг нь JKDWT (Өндөрөөс ачаа унагаах ) туршилт бөгөөд энэ туршилтын үр дүнд хүдрийн хатуулгын шинж чанар болох A ба b коэффициентуудыг тодорхойлдог. Энэ коэффициентуудын үржвэр (A*b) хүдрийг бат бэхийн категорийг дараах баййдлаар илтгэдэг.Хагас өөрөө нунтаглалтын тээрмийг үнэлэхдээ JKSimMet программыг ашиглах ба A , b коэффициентууд нь уг программын өгөгдөл болдог юм.