Python хэлээр код бичих чадвар нь ялангуяа
инженерийн салбарт улам бүр эрэлттэй болж байна. Компьютерийн програмчлалын
үндсэн салбаруудад энэ чадвар нь өгөгдлийн дүн шинжилгээ, дүрслэл, хиймэл оюун
ухаан, машин сургалт, технологийн процессын автоматжуулалтад чухал ач
холбогдолтой юм.
Python нь системд хурдан өргөжиж, хэрэгжих боломжтой урьдчилан бичсэн кодын өргөн сантай тул инженерүүдэд маш тохиромжтой .
Татаж авах боломжтой 14,000 гаруй Python багц байдаг бөгөөд энэ нь эхнээс нь кодлох шаардлагатай зарим хувилбаруудаас илүү хүртээмжтэй хэл болж өгдөг. Python нь өөр програмчлалын хэлээс бага зай эзэлдэг.
Компьютерийн технологи нь инженерүүдийн ажлаа хийх арга хэлбэрийг өөрчилдөг тул питоны талаархи мэдлэг нь салбар бүрт өөрчлөгдөж буй уламжлалт инженерчлэлийн ажлуудтай холбоотой юм.
Код бичих нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа ажил олгогчдын маш их эрэлттэй ур чадвар болж байна.
Burning Glass Technologies компанийн мэдээлж байгаагаар ирээдүйд олон сая ажлын байрыг кодлох ур чадварыг үнэлдэг мэргэжлээр ажиллуулах санал гаргасан байна. “Beyond Point and Click” компанийн “Кодлох ур чадварын эрэлт өргөжиж байна” гэсэн нэртэй тайланд 2030 он гэхэд 500 тэрбум төрөл бүрийн төхөөрөмж , аппаратууд интернэтэд холбогдох болно гэж таамаглажээ. Тиймээс кодлох ур чадварыг үнэлдэг ажлын байрны эрэлтийг урьдчилан тооцоолох боломж үгүй, ямар ч байсан асар өндөр эрэлттэй болох нь тодорхой.
Манай эрдэс боловсруулалтын технологийн онцлого нь физик, хими, математикийн хавсарга шинжлэх ухаан учраас технологийн процессыг загварчлах, үр ашгийг дээшлүүлэх , инженерийн шийдэл гаргахад тооцоолол маш их. Нөгөө талаас орчин үеийн өндөр хүчин чадалтай баяжуулах үйлдвэрүүд төрөл бүрийн автоматжуулалтын системээр тоноглогдсон, богино хугацаанд процесс, тоноглолын талаар асар их өгөгдөлийг (data) боловсруулах шаардлага гардаг.
Иймд компьютерийн техник, кодчилолын чадвар эзэмших нь маш чухал болж байна.