Манай мэргэжилд "бие нь жижиг ч бэлчээр нь том" нэг гайхамшигтай төхөөрөмж байдаг юм. Энэ нь гидроциклон бөгөөд түүний онол өнөөдрийг хүртэл бүрэн боловсогдоогүй гэж үздэг. Анх 1912 онд зохион бүтээгдсэнээс хойш эрдэс боловсруулалтын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг төхөөрөмж билээ.
Овор хэмжээ багатай ч маш их хүчин чадалтай, их зүйлийг хийдгээрээ онцлоготой. Гидроциклоныг ангилах, баяжуулах, өтгөрүүлэх зорилгоор ашигладаг.
Би хувьдаа энэ төхөөрөмжийг их шүтдэг бөгөөд онол, практикийн хувьд нь багагүй шохоорхдог юм.
Дор хүснэгтэд гидроциклоны параметрүүдийг өөрчлөхөд ялгалтын үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөхийг харуулав. Энэ нь гидроциклоны үйл ажиллагааг практикт тохируулах гол "дүрэм" болно.
No comments:
Post a Comment