Эрхэм залуу баяжуулагч инженерүүд, оюутан дүү
нарт:
Мэдээлийн технологи асар хурдацтай
хөгжиж буй өнөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, цаашлаад өрсөлдөөнтэй энэ
нийгэмд талхныхаа буланг түвэггүйхэн олж идэх шаардлага бидний өмнө байна.
Үүний тулд залуучуудаас олон зүйлүүдийг
сурах, мэдэх хэрэгтэй болж байгаа ба үүний дотор орчин үеийн компьютерийн өндөр
түвшний хэлүүдийг (код бичих) заавал сурах шаардлагатай.
Нэг жишээ хэлэхэд комьютерийн сурахад
хялбар, мөн маш өндөр түвшний , маш хүчтэй PYTHON хэл их моодонд орж байгаа
шүү. Компьютер, гар утас, таблет дээрээ python-ны интерпретаторыг суулгаад
урагшаа!
Уг хэлний гол онцлого нь шинжлэх
ухаан, тооцоо судалгааны маш их бэлэн модулиудтай (сангуудтай ) учраас
инженерийн тооцоонд хэрэгдэхэд их тохиромжтой.
Ялангуяа интернетийн орчинд (WEB) өөрийн
мэргэжлийн талаар мэдээлэл боловсруулах , инженерийн тооцоо хийх систем
боловсруулах (жишээ нь https://www.smartdogmining.com/ шиг) зорилготой
залуучууд энэ Python хэлийг сурах нь чухал .
Флотацийн хугацаа бодох энгийн тооцоо, мөн туршилтын үр дүнд флотацийн кинетикийн коэффициентийг үнэлж графикаар үзүүлэх 2 программыг дор үзүүлэв.
Флотацийн кинетикийн параметрийг туршилтын үр дүнгээр үнэлэх нь
Программын үр дүн:
No comments:
Post a Comment