Бутлалт нунтаглалтын математик загварчлал өнгөрсөн зууны 60-70 -аад оноос эрчимтэй судлагдаж эхэлсэн бөгөөд түүнийг дотор нь матрицын , кинетикийн, масс-шилжилтийн, магадлалт, статистик гэх мэт ангилдаг. Эдгээрээс масс-шилжилтийн , матрицын загварууд бутлалт-нунтаглалтын тоног төхөөрөмжийн тооцоо, процессын динамик загварчлал , автомат удирдлагын систем боловсруулахад өргөн хэрэглэгддэг. Энэхүү загварыг боловсруулсан гол судлаачдаар Линч, Бродвент, Калькотт, Остен, Вайтен нарыг нэрлэж болно.
Линчийн анх боловсруулсан матрицын загвар нь ашиглахад энгийн учраас гадаадын их дээд сургуулиудын бутлалт, нунтаглалтын курсд албан ёсоор ордог.Лабораторийн нөхцөлд бутралтын функц-B(i,j), ангилалтын (сонголтын) функц -C(i,j) ийг тодорхойлох, эдгээрийг ашиглан бутлалт, нунтаглалтын циклын статистик болон динамик загварчлалыг (Simulation) гүйцэтгэж сурах нь чухал.
Доор бутлуурын матрицан загварыг энгийн жишээн дээр тайлбарлан харуулав.
Tuesday, October 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Sn bna uu. Tanii enehuu blog sonirholtoi bas sn boljee. Tanii ene niitleliin butlaltiin matritsiin zagvariig ashiglahad funkntzuudiig ali ch shatand ashiglaj boloh uu.
ReplyDelete