Sunday, December 11, 2022
Friday, May 20, 2022
Wednesday, May 4, 2022
БАЯЖУУЛАГЧ ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН R ПРОГРАМЧЛАЛ
Олон хүчин зүйлт регрессийн шинжилгээг R программаар хэрхэн гүйцэтгэхийг нүүрс баяжуулах үйлдвэрийн өгөгдөл дээр гүйцэтгэв.
Thursday, April 28, 2022
Флотацийн процессын анхдагч буюу хадагтай Карри Эверсоны тухай
Америк эмэгтэй Карри Эверсон (1942/08/27 – 1914/11/3) нь үнэт эрдсийг хүдрээс ялгах хөөст флотацийг анх нээж, патенталсан юм.
Friday, April 22, 2022
ПРОГРАМЧЛАЛЫН R ХЭЛИЙГ АШИГЛАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДЛИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ (ЗЭСИЙН ҮНИЙН ДИНАМИК)
R программын хэл нь гол төлөв статистик шинжилгээнд хэрэглэгдэх бөгөөд хэрэглэхэд хялбар, тооцоо, судалгаанд хэрэглэгддэг олон тооны сангуудтай билээ. R программын хэлийг RStudio -г үнэгүй татан авч ашиглаж болно.
Өнөө үеийг бид мэдээллийн зуун хэмээн нэрлэдэг ба асар их мэдээлэл дунд бид амьдарч байна. Эдгээр мэдээллүүдийг цаг, минут, секундээр хэмжигдэн бид хүлээн авдаг бөгөөд мэдээллүүдийг хадгалах, боловсруулах, амьдрал ахуйдаа ашиглахад төвөгтэй болж байгаа юм. Ийм учраас "их өгөгдлийг боловсруулах" (Big Data Analysis) гэсэн шинжлэх ухааны салбар гарч ирж байгаа юм.
Энэ нь компьютер, програмчлалын хөгжилтэй холбоотойгоос гадна, орчин үед ихээхэн "моод" болоод буй хиймэл оюун ухаан (Artificial Intelligence ) , машин сургалт (Machine Learning) зэрэг Ай-Ти-гийн салбаруудтай уялдаатай.
Дэлхийд өгөгдлийн шинжээч (Data analysist), Хиймэл оюуны салбарын мэргэжилтнүүд эрэлт ихтэйгээс гадна цалин их өндөр байдаг. Өгөгдлийг боловсруулах арга техникийг эзэмших нь манай ашигт малтмалын баяжуулагч инженерүүдийн хувьд ч чухал ба үүний тулд Python, R мэтийн программын хэлнүүдийг эзэмшин , код бичиж сурах нь ойрын ирээдүйн зорилго болж байна.
Энэ талын асуудлыг инженер бэлдэх сургалтанд ч анхаарвал зохино.
Өмнөх нь математик загварчлал, өгөдлийг боловсруулахад Python хэлийг хэрхэн ашиглах талаар нилээд олон постууд оруулсан билээ.
Энэ удаа програмчлалын R хэлийг ашиглан их хэмжээний өгөгдлийг боловсруулах, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар гарфик-дүрслэл хэрхэн хийхийг харуулья.
Жишээ болгон интернетээс татаж авсан зэсийн үнийн мэдээллийг (.csv файл) ашигласан ба нийт мэдээлэлийн хэмжээ нь 1959 оны 7-р сарын 2-ноос 2022 оны 4-р сарын 20 хүртэлх нийт 15724 мөр болно.
Мэдээллийг татах (import), фильтр хийх, янз бүрийн цаг хугацаанд график байгуулах үйлдлийг R программын ggplot2, dplyr, zoo зэрэг сангуудыг ашигласан болно.
Дашрамд дурдахад программчлалын R хэл, түүний орчин ба сангууд нь үнэгүйгээс гадна олон тооны зөвлөмж, гарын авлагуудтай учраас сурахад хялбар юм.
Monday, April 4, 2022
ПРОГРАММЧЛАЛЫН R ХЭЛИЙГ АШИГЛАЦГАА!
Орчин үед өгөгдлийн шинжилгээнд өргөн хэрэглэж буй R программчалын хэл Python-той харьцуулахад нь гол төлөв магадлалын онол ,математик-статистикийн төрөл бүрийн тооцоо, анализад түлхүү ашиглагддаг.