АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Saturday, December 23, 2023

Гидроциклоны тооцоо - Python

 Кребс компанийн гидроциклон сонгох тооцооны аргачлалыг Пайтон программаар гүйцэтгэв. Энэхүү тооцоог  HP Prime дээр хэрхэн гүйцэтгэхийг 2018 онд блогт оруулсан байгаа.




Thursday, December 21, 2023

Нүүрс баяжуулах үйлдвэрийн балансын тооцоог гүйцэтгэх Грумбрехтын арга



Сайн байцгаана уу? 
Эрхэм баяжуулагч инженерүүддээ Нүүрс баяжуулах үйлдвэрийн (НБҮ) балансын тооцоог Грумбрехтын аргаар Python ашиглан хэрхэн гүйцэтгэх тухай видеогоор оруулав. Өмнө нь 2018 онд энэхүү аргыг MSExcel ашиглан матрицын аргаар тооцох аргыг оруулсан байгаа. Энэ удаа  тэр жишээг Python хэл дээр бичсэн кодоор баяжууллаа. Python хэлний кодыг бичиж тайлбарлахдаа Jupiter Notebook ашигласан болно.








 



 

Tuesday, December 19, 2023

АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ сэтгүүлд өгсөн ярилцлагаас...

 

-Юуны өмнө, Монголд “Ашигт малтмал баяжуулалтын технологи-инженер” мэргэжлээр бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг Танд өргөн дэвшүүлье. Та өөрийн сэтгэгдэлээ илэрхийлнэ үү?

- За баярлалаа, Би энэ мэргэжлээрээ 40 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Амьдралдаа 2-хон компанид ажилласан хүн. Эхний 20-н жил ГОК-д , дараагийн 20 жил МАК-д, одоо гавьяаныхаа амралтанд сууж байна даа. Энэ дашрамд ГОК (Эрдэнэт), МАК (Монголын Алт)-ын хамт ажиллаж байсан үе үеийн баяжуулагчид, инженерүүд, нийт уурхайчиддаа мэргэжлийн баярын мэнд хүргэе.

-Та баяжуулагч мэргэжлийг хэрхэн сонгож эзэмшсэн тухайгаа ярина уу?

За тэгье. Би 1977 онд Хөвсгөл аймгийн Хатгалын 10-н жилийн дунд сургуулийг төгссөн, тэр үед аймгийн төвд ирж конкурс өгдөг байлаа.  Физик, математикт сонирхолтой хөдөөгийн хүүд тухайн үеийн ЗХУ-д суралцах боломж олдож билээ. Шалгалт авч байсан хүмүүс :“Обогащение полезных ископаемых, Горные машины и  комплексы, Туннели и дорогигэсэн 3-н хуваарь үлдсэн байна. Чи алийг нь сонгох вэ? гэж асуусан. Эхнийхийг нь сонговол ямар хүн болох вэ? инженер болох уу? гэж асуусан санагдаж байна. Гэтэл тэнд сууж байсан нэг хүн: “Эрдэнэтэд маш том баяжуулах үйлдвэр баригдаж байгаа, сонссон уу? Тэнд л инженер болно доогэж хэлж билээ. Уул уурхайн баяжуулалт гэж чухам юу байдгийг мэдэхгүй, инженер болох хүсэлдээ хөтлөгдөөд л энэ мэргэжлийг харанхуй сонгож билээ. Гэтэл энэ мэргэжил маань намайг хүн болгож, насан туршид минь тэжээж байна даа. Тэр үеийн ЗХУ-ын Донецк хотын Политехникийн Дээд сургуульд орж 5 жил суралцаад энэ мэргэжлийг эзэмшсэн дээ.  

Донецкийн Политехникийн дээд сургууль олон монгол инженерүүдийг манай улсад бэлтгэсэн,  тэд маань уул уурхайн салбарт бүгд үр бүтээлтэй  ажиллацгааж, МУ-ын уул уурхайн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог.

 -Баяжуулагч мэргэжлийг эзэмшээд анх очиж ажилласан үйлдвэр, тухайн үед хамтран ажиллаж байсан мэргэжил нэгтнүүдийнхээ талаар дурдана уу?

1982 онд сургуулиа төгсөөд тэр үеийн Геологи, уул уурхайн яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Бутлан-Тээвэрлэх хэсэгт бутлуурчингаар томилогдон ирж ажилласан. Тэр үед монгол ажилчид маань бүгдээрээ залуучууд, олон сайхан залуустай мөр зэрэгцэн ажиллаж байсан. Манай ээлжийн мастер, одоо МУ-ын аж үйлдвэрийн гавьяат болсон Р.Дэлгэр маань байлаа. Бутлах тээвэрлэх хэсэгт хамт ажиллаж байсан олон баяжуулагч инженер-техникчид, тухайлбал  Ж.Дамдинжав, Я.Пүрвээ, Өлзийхутаг, Ц.Санжий нарыгаа дурсан санахад таатай байна.



-Таны  баяжуулалт мэргэжлээс инженер-судлаач болж мэдлэг оюунаа хөгжүүлсэн замнал арвин. Энэ талаар бидэнд дэлгэрэнгүй ярьвал сонирхолтой байна? 

Эрдэнэт үйлдвэрийн Бутлан-тээвэрлэх хэсэгт бутлуурчин, бригадын даргаар 3-н жил ажиллаж байгаад 1985 онд тус үйлдвэрийн Шинжилгээний Төв Лабораторт судлаач инженерээр томилогдон ажилласан маань энэ мэргэжлээ гүнзгийрүүлэн судлах, суралцах боломж нээгдсэн юм. Тус шинжилгээний төв лабораторт ирээд олон чадварлаг монгол, оросын эрдэмтэд, инженерүүдтэй хамт ажиллаж их зүйлийг сурсан даа. Шинжилгээний төв лабораторийн тэр үеийн хамт ажиллагсад, цехийн дарга Ж.Баатархүү (одоо ШУ-ны доктор), инженер судлаачид Д.Даваасамбуу (др.), С.Давааням (др.), П.Оюунсүрэн, Я.Пүрвээ, Д.Эрдэнэдалай, Ц.Сарантуяа, техник- баяжуулагчид Л.Аззаяа, Ж.Аюуш, С.Төвсанаа, Ц.Баяртай, Т.Ундрах, А.Өлзийхуяг нартайгаа хамт Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн  техник-технологийг тохируулах, сайжруулах, төлөвлөгөө нормыг биелүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн сорьцлолт, туршилт-судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж байлаа. Шинжилгээний төв лабораторт ажиллаж байхдаа хүдрийг баяжуулахад бэлдэх ,бутлалт, нунтаглалтын технологийг боловсронгуй болгох талаар судалгааны ажлуудыг хийж хамтран зүтгэгч нартайгаа 2 ШБОС (Шинэ бүтээл оновчтой санал), гаргаж үйлдвэрт нэвтрүүлсэн бөгөөд Хүдэр нунтаглатын 1-р шатанд 500 мм-ийн гидроциклон хэрэглэсэн 2 шаттай нунтаглалтын схем боловсруулж нэвтрүүлсэн маань одоо хүртэл ажиллаж байгаа.  1989 онд анх удаа хагас өөрөө нунтаглалтын (ХӨН) технологийг Эрдэнэт үйлвэрт нутагшуулахад Зөвлөлтийн эрдэмтэн, багш А.В. Бортниковтой хамтран гар бие оролцсондоо баяртай байдаг. Одоо болтол  Эрдэнэт ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийнхээ залууст чадах ядахаараа зөвөлгөө өгдөг.   

Туршилт судалгааны ажлын үр дүнг боловсруулах, технологийн процессыг загварчлахад математик-статистикийн аргуудыг хэрэглэх, эдгээр ажилд компьютерийн техник, програмчлалтын Бейсик, Паскаль хэлүүдийг  сурч ажил амьдралдаа анх хэрэглэж байлаа. Энэ сонирхлоо хаялгүй одоо шинэ хөгжиж буй Пайтон, R програмчлалын хэлүүдийг өөрийн мэргэжлийн түвшинд хэрэглэж байна.

Мөн тэр үед Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх сургалтын төвийг түшиглэн Шаталсан сургалттай техникийн оройн сургууль (одоогийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль) байгуулж үйлдвэрт ажиллаж байсан техник-баяжуулагчдыг (гол төлөв Дарханы Политехникум төгссөн) 2 жилийн хугацаанд түргэвчилсэн байдлаар инженер-баяжуулагчдыг оройгоор  бэлтгэх  сургалтыг зохион байгуулж , анх Хүдэр бэлтгэх технологи,  Баяжуулах үйлдвэрийн төсөл зохиомж, Баяжуулах процессын математик загварчлал , Гидравлик, Соронзон ба цахилгаан баяжуулалтын арга, Гравитацийн баяжуулалт зэрэг хичээлүүдийн зааж байлаа. Тэр түргэвчилсэн сургалтыг төгссөн инженерүүд маань олон жил баяжуулах үйлдвэрийн хөдөлгөгч хүч болон цех, хэсгүүдийг удирдан авч явж байлаа. Энэ нь боловсон хүчин бэлдэх тэр үеийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсны зөв мэргэн шийдвэр байсан гэж боддог юм.

Ер нь орчин үед технологийн туршилт судалгаа, мэргэжилтэн бэлдэх сургалтууд уул уурхайн компанийн хөгжлийн гол хүчин зүйлүүдийн нэг гэж би үздэг. Туршилт судалгаа, инноваци, боловсон хүчний давтан сургалт зэрэгт компаниуд гар татахгүй байх нь зүйтэй.

-Та “Монголын алт” компанийн баяжуулалт, түүний технологийг сайжруулах чиглэлээр олон жил ажиллаж байсан. Энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудаасаа онцлон ярина уу?

Би 2001 оноос Монголын Алт (МАК) компанид шилжин ирж ажилласан бөгөөд  Бумбатын алтны үндсэн ордод Алтыг гидрометаллургийн аргаар баяжуулах CIP технологийг анх удаа нэвтрүүлэх, Цагаансуваргын зэс молибдены ордыг аж ахуйн эргэлтэд оруулах, технологийн иж бүрэн судалгааг зохион байгуулах, Алагтолгойн нүүрсний ордод хуурай баяжуулалтын FGX төхөөрөмжийг нэвтрүүлэх , Нарийн сухайтын ордын нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн туршилт судалгаа, төслийн ажил  гэх мэт маш олон төсөл, судалгааны ажилд оролцсондоо баяртай байдаг. Одоо МАК компани маань энэ жил 30 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа бөгөөд Монгол улсын уул уурхай, барилгын материалын  салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үндэсний компаниудын нэг. МАК компани нь уул уурхай, ялангуяа нүүрсийг олборлон , боловсруулах салбарт байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай шинэ технологиудыг нэвтрүүлдэгээрээ онцлог.

Нарийнсухайтын уурхайн нүүрсийг сонгомол шигжилт болон хуурай шигшилт болон хуурай баяжуулалтын аргаар боловсруулах боломжийн талаар Та  судалгаа хийсэн. Энэ судалгааны гол үр дүнг товчхон илэрхийлбэл  юу вэ?

 

Би дээр хэлсэн, МАК компанийхаа хамт олонтой хамтарч Элдэвийн (Алагтолгой) болон Нарийнсухайтын нүүрсний баяжицын судалгааг анхлан зохион байгуулж, туршилт-судалгааны иж бүрэн төлөвлөгөө боловсруулж , нүүрсийг баяжуулах нойтон, хуурай төрөл бүрийн технологиудыг хэрэглэх боломжийг эрэлхийлсэн. Эдгээр судалгааны ажлын хүрээнд бид Хятад, Өмнөд Солонгос, Герман, ОХУ-н хуурай баяжуулалтын арга техник, мөн нүүрсийг угаах орчин үеийн дэвшилтэт технологиудийг лаборатори, хагас үйлдвэрлэлийн түвшинд  судалж , уг судалгааны ажлуудын үр дүнд Элдэвийн уурхайд МУ-д анх удаа хуурай баяжуулалтын технологийг нэвтрүүлж, Нарийнсухайтын уурхайд  орчин үеийн 3-н бүтээгдэхүүнт хүнд орчны гидроциклон ашигласан өндөр автоматчилагдсан нүүр баяжуулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Одоо ч нүүрсийг сонгомол шигшилт, хуурай агаараар ялгах сепараторууд Нарийнсухайтын уурхайд ажиллаж байгаа.   

Нүүрс баяжуулалтын судалгааныхаа үр дүнгээр Олон улсын нүүрс баяжуулагчдын 17, 19-р их хуралд  хамтрагчдынхаа хамт илтгэл хэлэлцүүлсэндээ их баяртай байдаг. 

-“Нүүрс баяжуулалтын технологийн мэргэшүүлэх сургалт”-ыг Та  зохион байгуулж байсан. Мөн “Математик загварчлалыг баяжуулалтын тооцоонд ашиглах нь”. Энэ талаар товч мэдээллийг магадгүй сургалтад хамрагдаж чадаагүй баяжуулагчдад хэлнэ үү?

Донецкийн Политехникийн дээд сургуульд (Одоо Донецкийн Улсын Техникийн Их Сургууль) нүүрс баяжуулалтын технологийг маш гүнзгийрүүлэн үздэг байлаа. Учир нь Донбассын нүүрсний бассейныг түшиглэн ажиллаж байсан  маш олон баяжуулах үйлдвэрүүд, далд уурхайнуудын мэргэжилтнүүдийн манай сургуульд бэлддэг байсан юм.

Ийм учраас МАК компанид нүүрс боловсруулах, баяжуулах технологийн судалгаа хийхтэй холбоотойгоор  сургуульд үзсэн, эзэмшсэн мэргэжлээ ашиглах боломж олдсон, энэ утгаараа нүүрс шинжлэх, нүүрс баяжуулалтын иж бүрэн лабораторийг МУ-д анх удаа бид байгуулсан даа. Энэ үед ШУТИС-аас хүсэлтээр баяжуулагч инженерүүдэд Нүүрс баяжуулах технологийн талаар мэргэжлийн сургалт явуулахад гар бие оролцсон.  



Сүүлийн үед ШУТИС-ын оюутнууд болон мэргэжил дээшлүүлж буй баяжуулагч инженерүүдэд Баяжуулах процессын математик загварчлалсэдвээр он-лайн лекцийг хэд хэдэн удаа явуулсан. Залуучууд их сонирхдог юм билээ. Учир нь би хөдөө нутагтаа амьдарч байгаа учраас сургалт, зөвлөлгөөг зөвхөн онлайнаар явуулах боломжтой.

Баяжуулалтын арга технологи  физик, механикийн үндэстэй учраас инженер хүнээс тооцоолол шаарддаг. Тийм учраас инженер хүн аливаа шийдэл гаргахын тулд инженер хүн тоо  боддог байх ёстой. Би энэ л зарчмаар ажиллаж ирсэн.

Энэ талаар сонирхсон залуу инженерүүд миний блогоор дамжин надтай холбогдож болно оо. Би сүүлийн 10 гаруй жил мэргэжлийнхээ залуу инженерүүд, оюутнуудад зориулсан блог ажиллуулж байгаа (gedavaa.blogspot.com), хүссэн болгон энэ блогоор орж сонирхож болно шүү.

-Өнөөдрийн баяжуулах үйлдвэрүүдийн хөгжлийн чиг хандлагын талаар Та ямар байр суурь, бодолтой явдаг вэ?

Монгол улсад жижиг, том олон баяжуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийд томоохонд орох Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, мөн нүүрс, төмөр, хайлуур жонш  баяжуулах үйлдвэрүүдэд олон баяжуулалтын инженер, залуус ажиллаж байна. Манай мэргэжлийн талаар, дэлхий нийтэд ажиллаж буй баяжуулах үйлдвэрүүдийн техник-технологийн  өнөөгийн чиг хандлагыг хараад байхад  дараах онцлогууд харагддаг. Үүнд:

- Зэс, алт, төмөрийн хүдрийг баяжуулах гадаадын үйлдвэрүүд маш өндөр хүчин чадалтай, автоматчилагдсан, харьцангүй цөөхөн ажиллагсадтай байна;

- Тэд орчин үеийн , энерги бага зарцуулдаг, нэгж бүтээл өндөртэй тоног төхөөрөмж хэрэглэж байна.

- Уул, геологийн хүнд нөхцөлтэй, ядуу агуулгатай хүдэр боловсруулах болсон өнөө үед хүдрийн технологийн судалгаанд их анхаардаг болжээ. Ажиллаж буй үйлдвэрийн  техник-технологийг хүдрийн өөрчлөгдөж буй шинж чанартай уялдуулан шинэчлэх, боловсронгуй болгох, шинээр барьж байгуулж буй үйлдвэрүүдийн  аль болох техник-технологийн, эдийн засгийн эрсдэл багатай ажиллуулахын тулд туршилт судалгааны ажлуудыг төслийн шат бүрд тодорхой стандарт, төлөвлөлтийн дагуу сайтар хийж гүйцэтгэдэг болсон.

Манай улсад дээр дурдсан Оюутолгой, Эрдэнэт гээд дэлхийн жишигт нийцсэн технологи, арга ажиллагаатай үйлдвэрүүд байхаас гадна, үр ашиг багатай, эрүүл ахуйн нөхцөл муу, техник-технологийн сонголт тийм сайн бус жижиг үйлдвэрүүд байсаар байна. Заримдаа ийм үйлдвэрүүд улсын маань уул-уурхайн нүүр царайг муухай харагдуулдаг тал бий. Тийм учраас баяжуулах үйлдвэрүүдийн төслийн шатанд анхаарч , үр ашиг өндөртэй технологи бүхий, экологийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан байх талаар ёстой юм. Тэр үйлвэрт монгол хүн ажиллана шүү дээ.

Үйлдвэрээ барьж байгуулчихаад араас нь ТЭЗҮ-ээ боловсруулдаг буруу жишигч тааралдаж л байсан.

Ер нь МУ-д үйл ажиллагаа явуулж буй  баяжуулах үйлдвэрүүд жилд 2 удаа техник-технологи, баяжуулалтын үр ашиг, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй гээд бүхий л үйл ажиллагаагаандаа эрх бүхий мэргэжлийн байгуулагуудаар аудит хийлгэдэг, энэ нь төрийн байгуулагаар хуульчлагдсан, журамлагдсан байвал зохистой мэт. Үүнд манай баяжуулагчдын холбоо их үүрэгтэй.

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлсэн. Мэдээллийн технологийн хөгжил, үүнийг дагаад хиймэл оюун ухааныг дэлхий дахинд баяжуулалтын технологид аль хэдийнэ хэрэглээд эхэлчихсэн. Хиймэл оюун ухааны талд дээр баяжуулалттын техник, технологи хэрхэн хөгжиж байгааг та онцолно уу?

 

Тийм ээ. Та их сонирхолтой асуулт тавьлаа. Хүн төрөлхтөний түүхэнд аж үйлдвэрлэлийн 1,2 ба 3-р хувьсгалууд өөрийн цаг хугацаанд ялан дийлж дэлхийн хөгжлийг өнөөгийн түвшинд авчирсан билээ. Харин бид өдгөө аж үйлдвэрийн 4-р хувьсгалын босгон дээр ирж байна.

Манай мэргэжлийн хувьд, тухайлбал эрдэс боловсруулалтын техник-технологийн хөгжил бусад үйлдвэрлэлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудийн  үе шатуудыг даван туулсаар өнөөг хүрсэн билээ.

 Харин аж үйлдвэрийн 4-р хувьсгалийн   эрин үед ирээдүйн баяжуулах үйлдвэрүүд ямархуу дүр төрхтэй,  баяжуулалтын технологи хэрхэн хөгжих вэ?, инженер биднээс юу хүлээж байна вэ? гэдэг асуултууд туйлын сонирхол татаж байгаа юм.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үеийг цифрийн техник, ухаалаг роботууд , супер компьютерууд, их өгөгдлийн шинжилгээ,  хиймэл оюун  машин сургалт, хиймэл нейроны сүлжээ  зэрэг мэдээллийн технологийн  хөгжлөөр тодорхойлж байна.

Орчин үед ахуйн цахилгаан төхөөрөмжүүд  робот, хиймэл оюуныг хэрэглэж байгаа  төдийгүй уул уурхайн томоохон тоног төхөөрөмжүүд локаль автоматчилагдсан, бүр интернетэд холбогдох боломжтой болсон. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хүрээнд Бүх зүйлсын интернет буюу IoT -ын тухай их яригдаж байна. Энэ нь орчин үеийн бутлуур, тээрэм, баяжуулалтын аппарат тоног төхөөрөмжийг алсаас удирдах, тэдгээрийн олон тооны өгөдлийг ашиглан машин сургалтын (ML-machine learning) арга техникээр бүрэн оновчлох боломжтой болсон гэсэн үг. Тухайлбал Нейроны сүлжээ, фаззи-ложик зэрэг хиймэл оюуны салбарууд баяжуулах үйлдвэрүүдэд аль хэдийн нэвтрээд эхэлсэн. Том овор хэмжээ ихтэй тээрмүүд, бутлуурууд, флотомашин зэргийг автоматаар удирдах, процессыг оновчлоход фаззи-ложик ,  хиймэл нейроны сүлжээ амжилтай хэрэглэж буй жишээ олон байдаг.

Бид баяжуулалтын талын мэргэжилтэн бэлдэхдээ ч эдгээрийг анхаарах, ер нь аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гараанд манай залуу инженерүүд бэлэн байх ёстой юм.

 

-Баяжуулах үйлдвэрүүдийн хууль эрх зүйн орчин, цаашид анхаарах зүйлс юу байх вэ?

Би дээр хэлсэн, манай улсад үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэрүүд том, жижиг гэлтгүй  техник-технологи, эрүүл ахуй, байгаль орчны нэгдсэн стандарт шаардлага хангасан байх ,  үүнийг нь мэргэжлийн байгууллага хуулийн дагуу хянадаг байх ёстой гэж. Үйлдвэрийн эзэд дан ашиг , мөнгө харахаас гадна энэ үйлдвэрүүдэд монгол хүн ажиллана, монгролын газар нутагт ажиллана гэдгийг бодолцох ёстой юм. Гадны хүн , байгуулагууд үүнийг нэг их тоохгүй шүү дээ. Социализмын үед яам, тамгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц, металлын агуулга,  авалтын талаар бараг 7 хоног бүр мэдээлэл авдаг , шаарддаг байсан санагдах юм.  Энэ чинь нөгөө л байгалийн баялгыг үр ашигтай иж бүрнээр  ашиглахтай холбоотой байсан байх.

Эргэн санахад тэр үеийн ГУУЯ -ны дэд сайд Д.Ренчинханд гуай Эрдэнэт үйлдвэрийн техник-технологийг сайн мэддэг, оросын мэргэжилтэн, дарга нараас металл авалт ямар байгаа, яагаад анхны төсөлд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа гэхчилэн асууж шалгааж байж билээ.

Одоо зах зээлийн үед мэргэжлийн холбоод үүнийг хийх байх гэж боддог. Жишээ нь нөгөө ард түмний өмчгэгдэх орд газрыг маань улс дамжсан гадаадын компаниуд ч олборлон , ашиглаж байна. Тэдэнд нөөцийн ашиглалт, техник-технологийн түвшин хир байгаа, хүдэр болон баямалын агуулга,  металл авалтууд , зардал, ус, энергийн хэрэглээ зэргийг төр хөндлөнгөөс хянах шаардлагатай л гэж боддог юм.

-Ахмад баяжуулагчийн хувьд залуу баяжуулагчдад хандан захиж хэлэх зүйлс юу байна вэ?

Энэ сайхан мэргэжлийг эзэмшин, улс орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч яваа мянга мянган залуустаа Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны ойн мэндийг хүргэе. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, улс орон, ард түмнийхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан , ажил үйлс өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье.

 

Monday, June 26, 2023

ФАЗЗИ ЛОЖИК БУЮУ БҮДЭГ ЛОГИКИЙГ ФЛОТАЦИЙН ПРОЦЕССЫГ УДИРДАХАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР

 

Фаззи- логик (бүдэг логик) нь тоон хатуу утгуудаас илүү тодорхой бус байдал, тодорхой бус утгуудын (жишээ нь холхивчын температур: маш бага, бага, хэвийн, их, хэт их г.м.) хоорондох логик үйлдлүүдийг (fuzzy logic algebra) судалдаг математикийн салбар  юм.

Үүнийг нарийн төвөгтэй, тодорхойгүй системийг оновчлох,  тухайлбал ашигт малтмалын боловсруулалт зэрэг янз бүрийн салбарт ашиглаж байна..

Зэсийн флотацийн үйл явцын хүрээнд бүдэг логикийг хэд хэдэн аргаар ашиглаж болно. Үүнд:

Хяналт ба оновчлол: Зэсийн флотацийн үйл явцыг хянах, оновчтой болгоход бүдэг логикийг ашиглаж болно. Хүдрийн агуулга, рН, урвалжийн тун, хөөсний гүн, агаарын урсгал зэрэг олон тооны оролтын хувьсагчдыг харгалзан тодорхой бус логик хянагч нь бодит цаг хугацаанд шийдвэр гаргаж, процессын параметрүүдийг тохируулах боломжтой. Тодорхой бус хяналтын стратеги нь флотацийн оновчтой нөхцлийг хадгалах, нөхөн сэргэлтийг нэмэгдүүлэх, урвалжийн зарцуулалтыг багасгахад тусалж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд хүргэдэг.

Дүрэмд суурилсан шийдвэр гаргах: Тодорхой бус логик нь зэсийн флотацийн үйл явцад дүрэмд суурилсан шийдвэр гаргахад тустай. Тодорхой бус дүрмийн багцыг мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, түүнчлэн үйл явцын түүхэн өгөгдөлд үндэслэн боловсруулж болно. Эдгээр дүрмүүд нь оролтын хувьсагчид болон хүссэн үр дүнгийн хоорондын хамаарлыг тодорхойлж, системд үйл явцыг хянах үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжийг олгодог.

Хөөсний зургийн шинжилгээ: Флотацийн явцад авсан хөөсний зургийг шинжлэхэд бүдэг логикийг ашиглаж болно. Хийн бөмбөлөгний хэмжээ, хэлбэр, тогтвортой байдал зэрэг хөөсжилтийн шинж чанарыг шинжлэхийн тулд тодорхой бус алгоритмуудыг боловсруулж болно. Эдгээр алгоритмууд нь хөөсний чанарыг үнэлэхэд тусалж, флотацийн гүйцэтгэлийн талаар санал өгөх боломжтой. Бүдэг логикийг оруулснаар уг шинжилгээ нь хөөсний шинж чанар дахь тодорхой бус байдал, өөрчлөлтийг зохицуулж чадна.

Зэс авалт ба чанарыг урьдчилан таамаглах: Флотацийн процесс дахь зэсийн агуулга агуулга болон зэс авалтыг урьдчилан таамаглахад бүдэг логикийг ашиглаж болно. Тэжээлийн зэрэг, урвалжийн тун, үйл явцын нөхцөл зэрэг олон тооны оролтын хувьсагчдыг харгалзан баяжмалын хүлээгдэж буй агуулга, авалтыг тооцоолох бүдэг загваруудыг боловсруулж болно.

Бүдэг логик нь технологийн үнэ цэнэтэй ойлголтыг өгч, шийдвэр гаргахад тусалдаг ч зэсийн флотацийн процесс дахь түүний үр нөлөө нь үнэн зөв, найдвартай оролтын өгөгдөл байгаа эсэхээс хамаардаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тодорхой флотацийн системд үнэн зөв, хэрэглэх боломжтой байхын тулд бүдэг логик загварууд, дүрмүүдийг зөв тохируулж, баталгаажуулах нь чухал юм.

Ерөнхийдөө бүдэг логик нь зэсийн флотацийн үйл явцад хяналт, оновчтой болгох, шийдвэр гаргах, урьдчилан таамаглахад хэрэгтэй хэрэгсэл байж болно. Операторууд болон инженерүүд бүдэг логик аргуудыг хэрэглэснээр флотацийн үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал, тодорхой бус байдлыг илүү сайн зохицуулж, үйл явцын гүйцэтгэл, үр ашгийг дээшлүүлэхэд хүргэдэг.

Бүдэг логикийг ашиглан python-ны skfuzzy  санг ашиглан удирдлагын программыг амархан бичиж болох бөгөөд усны танкны түвшинг тохируулах кодыг дор үзүүлэв.




Sunday, June 25, 2023

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

 

Технологийн туршилт нь ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийг төлөвлөх, зураг төслийг боловсруулахад туйлын  чухал бөгөөд шат шатны туршилт судалгааны ажлуудын цар хүрээг нарийн төлөвлөх шаардлагатай юм.

 Энэ нь хүдрийн төлөв, шинж чанарыг үнэлэх,  оновчтой арга, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны параметрүүдийг тодорхойлоход тусалдаг. Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн зураг төсөлд технологийн туршилт чухал байдгийн зарим гол шалтгааныг дор дурдъя.

Хүдрийн шинж чанар: Технологийн туршилт нь хүдрийн найрлага, эрдэс бодис, физик шинж чанарыг ойлгоход тусалдаг. Төрөл бүрийн хүдэр нь үр дүнтэй боловсруулалт хийхэд өөр өөр хандлагыг шаарддаг тул энэ мэдээлэл нь зохих боловсруулалтын техник, тоног төхөөрөмжийг сонгоход амин чухал юм.

Процессын сонголт: Туршилт нь янз бүрийн боловсруулалтын аргууд болон хүдрийг боловсруулах үр ашгийг үнэлэх боломжийг олгодог. Энэ нь хүдрийн шинж чанарт тулгуурлан бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах, уусгах, хүндийн хүчээр ялгах зэрэг хамгийн тохиромжтой процессуудыг тодорхойлж сонгоход тусалдаг.

Тоног төхөөрөмжийн овор хэмжээ, дизайн: Технологийн туршилтыг хийснээр инженерүүд боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оновчтой хэмжээ, бүтээл, дизайныг тодорхойлж чадна. Туршилт нь үр ашигтай, хэмнэлттэй үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн хүчин чадал, эрчим хүчний хэрэгцээ болон бусад дизайны параметрүүдийг тооцоолоход тусалдаг.

Процессын оновчлол: Технологийн туршилт нь үйл явцыг оновчтой болгоход үнэ цэнэтэй өгөгдлийг өгдөг. Энэ нь инженерүүдэд температур, рН, урвалжийн тун, оршин суух хугацаа зэрэг үйл ажиллагааны параметрүүдэд дүн шинжилгээ хийж, нарийн тааруулж, нөхөн сэргэлтийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах боломжийг олгодог.

Бүтээгдэхүүний чанар ба гарц: Туршилт нь боловсруулсан бүтээгдэхүүний чанар, гарцыг үнэлэхэд тусалдаг. Энэ нь агуулга, хольц, ширхэгийн хэмжээ, ашигт малтмалын ялгарал зэрэг хүчин зүйлсийг үнэлэх боломжийг олгож, хүссэн техникийн үзүүлэлтүүд болон зах зээлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулдаг.

Эдийн засгийн шинжилгээ: Технологийн туршилт нь эдийн засгийн шинжилгээ, ТЭЗҮ-д зориулсан өгөгдлийг өгдөг. Энэ нь төслийн хөрөнгө, ашиглалтын зардлыг тооцоолох, орлогын боломжит урсгалыг үнэлэх, төслийн санхүүгийн чадавхийг үнэлэхэд тусалдаг.

Эрсдэлийг бууруулах: Туршилт нь дизайны үе шатанд гарч болзошгүй үйл ажиллагааны бэрхшээл, эрсдлийг тодорхойлоход тусалдаг. Боловсруулалтын нөхцлийг дуурайж, үр дүнд дүн шинжилгээ хийснээр инженерүүд процессын үр ашиггүй байдал, тоног төхөөрөмжийн хязгаарлалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой асуудлыг идэвхтэй шийдвэрлэх боломжтой.

Дүгнэж хэлэхэд технологийн туршилт нь ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн зураг төслийг боловсруулахад нэн чухал бөгөөд энэ нь инженерүүдэд хүдрийн шинж чанарыг ойлгох, тохирох процесс, тоног төхөөрөмжийг сонгох, үйл ажиллагааны параметрүүдийг оновчтой болгох, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, эдийн засгийн үр ашгийг үнэлэх боломжийг олгодог. Туршилтын өгөгдлийг ашигласнаар инженерүүд нөхөн сэргээлтийг дээд зэргээр нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, хүссэн бүтээгдэхүүний үзүүлэлтэд хүрэх үр ашигтай, зардал багатай ашигт малтмалын баяжуулах үйлдвэрүүдийг төлөвлөх боломжтой.

Monday, June 19, 2023

Thursday, June 15, 2023

ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ - PANDAS

 


Sunday, June 4, 2023

Монте-Карлогийн загварчлал ба Python


 

Friday, March 17, 2023

NUMPY сангийн тухай ойлголт


 

Tuesday, February 14, 2023

Tuesday, February 7, 2023

ФЛОТАЦИЙН ЗАГВАР (METSIM)


 

ГИСТОГРАММ БАЙГУУЛАХ - PYTHON


 

Saturday, February 4, 2023

Saturday, January 28, 2023

Thursday, January 26, 2023

Monday, January 23, 2023

ЗУМПФ -НАСОСНЫ СИСТЕМ (METSIM)


 

Sunday, January 22, 2023

Friday, January 20, 2023

Wednesday, January 18, 2023

PYTHON программын хичээл №3


 

Tuesday, January 17, 2023

Monday, January 16, 2023