АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Monday, November 29, 2010

t10 ба Ecs -ийн тухай:

Нэгэн уншигч t10 ба Ecs -ийн тухай асуусан байсан ба энэ талаар маш товч тайлбар хийхийг оролдоё. Энэ 2 коэффициент хоорондоо функциональ шүтэлцээтэй бөгөөд Австралийн JKTech компанийн JKSimMet программын тусламжтайгаар өөрөө нунтаглалтын(ӨН) болон хагас өөрөөр нунтаглалтын (ХӨН) тээрмийг загварчилахад хэрэглэгддэг.
JKTech компанийн боловсруулсан Жингээр унагаах(Drop Weight Test) туршилтын үр дүнд A, b гэсэн 2 параметрийг тодорхойлдог. Энэ нь t10=(1-exp(-b x Ecs)) гэсэн хамааралтай ба
t10 - бүхэллэгийн тархалтын индекс буюу тархалтын коэффициент, харин Ecs - нунтаглалтын хувийн энерги зарцуулалт юм.
Ecs -ийн нэгж нь кВт ц/т бөгөөд цохилтын үед мөхлөгийг бутлахад зарцуулагдах нэгж энерги гэж ойлгож болно.
Энерги төдийчинээн их байх тусам t10-ийн утга төдий чинээн их байх ба энэ нь бутлагдсан материалын бүхэллэг төдийчинээн бага байна гэсэн үг.
А, в коэффициент болон дээрх тэгшитгэлээр ӨН/ХӨН-ын тээрмийн бүтээл , хөдөлгүүрийн чадлыг тодорхойлж болно. Нарийн тайлбар болон хэрэглээг мэргэжлийн тусгай ном зохиолуудаас дэлгэрэнгүй үзэж болно.

Monday, August 30, 2010

ТӨСЛИЙН ЭРСДЛИЙГ МОНТЕ-КАРЛОГИЙН АРГААР ҮНЭЛЭХ НЬ

Төслийн эрсдэл, тэр дундаа уул уурхайн төслийн эрсдлийг үнэлэх асуудал туйлын чухал. Уул уурхайн төслийн ТЭЗҮ боловсруулах явцад нилээд эрсдлүүдийг авч үзэх шаардлагатай. Тухайлбал бараа материал, түүхий эдийн  үнэ өсөх, дэлхийн зах зээл дээр металлын үнэ буурах, ордын нөөц, эсвэл туршилт судалгааны ажлын үр дүн  батлагдахгүй байх гэх мэт нь эрсдэл дагуулна. Жишээ нь нунтаглалтын технологийн туршилтыг нарийн явуулаагүйгээс ашиглалтын явцад хүдрийн хатуулаг өөрчлөгдсөнөөс  баяжуулах фабрикын ашиглалтын зардал өсдөг тодорхой эрсдэл практикт тааралддаг.  
Энд уулын үйлдвэрийн эрсдлийг магадлалын онол, математик статистикийн эртний арга болох Монте-Карлогийн аргаар хэрхэн үнэлэхийг товч авч үзъе. Ер нъ эрсдлийг үнэлэх энэ аргыг практикт өргөн хэрэглэдэг бөгөөд эрсдлийг үнэлдэг тусгай компьютерийн программууд их байдаг. Оюутан сурагчид MSExcel  программын санамсаргүй тоо үүсгэх генератор-функцууд,статистик тархалтын функцуудыг ашиглан төслийн санхүү эдийн засгийн загварыг олон удаа итераци хийх байдлаар  гүйцэтгэж төслийн гол үзүүлэлт болох NPV хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно.

Одоо энэ аргыг алт баяжуулах CIP үйлдвэрийн жишээн дээр тайлбарлая.

Үндсэн өгөдлүүд : Хүдэр дэх алтны дундаж агуулга - a= 1.5 г/т,   1 гр алтны үнэ Y= 35 $,  1 тн хүдэр баяжуулах зардал Z=28 $ гэсэн өгөгдлүүдээр мөнгөн ургсгалын хэмжээг дараах байдлаар олно.
                                             CF = 1.5 x 35 - 28 =24.5 $
Үйлдвэр 10 жил ажиллана гэвэл 1 т хүдэрт оногдох өнөөгийн цэвэр үнэ (тооцоог хялбарчлах үүднээс хөрөнгө оруулалтыг тооцохгүйгээр ) буюу NPV@10% =  86,02$ болохыг MSExcel дээр амархан шалгаж болно.
Одоо төслийн явцад гарч болох эрсдлүүдийн магадлалыг  дараах байдлаар өгье
Алтны үнэ: 10% бага байх магадлал P(Y+10%)=0.6
                     10 % их байх магадлал P(Y-10 %)=0.4
P(Y+10%)+P(Y-10%)=1 байхыг анхаарах.

Хүдэр дэх алтны агуулга:  10% бага байх магадлал P(a+10%)=0.55
                                            10 % их байх магадлал P(a-10 %)=0.45
Зардал: 10% бага байх магадлал P(z+10%)=0.35
             10% их байх магадлал P(z-10%)=0.65

 Төслийн байж болох эрсдлүүдийн (үзэгдэл) нийлбэр магадлал, 1 тн хүдэрт ноогдох өнөөгийн цэвэр ашиг NPV-ыг үзэгдэл тус бүрт хэрхэн тооцсоныг  хүснэгтэд үзүүлэв.


Үзэгдэл
i
Алтны агуулга
Алтны үнэ
Зардал
Нийт магадлал
Pi= Pa*PY*PZ
NPVi , $
Pi *NPVi
1
P(a+10%)=0.45
P(Y+10%)=0.4
P(Z+10%)=0.65
0.1170
$115.30
$13.49
2
P(a+10%)=0.45
P(Y+10%)=0.4
P(Z-10%)=0.35
0.0630
$147.55
$9.30
3
P(a+10%)=0.45
P(Y-10%)=0.6
P(Z+10%)=0.65
0.1755
$62.08
$10.90
4
P(a+10%)=0.45
P(Y-10%)=0.6
P(Z-10%)=0.35
0.0945
$94.33
$8.91
5
P(a-10%)=0.55
P(Y+10%)=0.4
P(Z+10%)=0.65
0.1430
$62.08
$8.88
6
P(a-10%)=0.55
P(Y+10%)=0.4
P(Z-10%)=0.35
0.0770
$94.33
$7.26
7
P(a-10%)=0.55
P(Y-10%)=0.6
P(Z+10%)=0.65
0.2145
$18.54
$3.98
8
P(a-10%)=0.55
P(Y-10%)=0.6
P(Z-10%)=0.35
0.1155
$50.79
$5.87
Нийлбэр
$1.00

$68.58
 Эрсдлүүдийг тооцсоноор байж болох төслийн өнөөгийн цэвэр үнэ
NPV = ∑(Pi * NPVi) = 68.58$ болж байгаа нь хүснэгтээс харагдаж байна.
Эндээс харахад суурь өгөгдлүүдийн түвшинд тооцсон төслийн  NPV =86 $/т байсан ба харин гарч болох эрсдлүүдийг магадлалаар тооцсоны дараа төслийн NPV даруй 68.58$/т болж буурч байгаа ч эерэг утгатай байгаа нь уг төсөл дээрх эрсдүүдийг даах чадвартайг харуулж байна. 
Ийм төрлийн тооцоог нилээд бодитой мэдээлэлд тулгуурлан загварчилснаар тодорхой эрсдлийг тооцсон төслийн үзүүлэлтүүдийг үнэлж болно.







Monday, August 23, 2010

Уулын үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гэж юу вэ?

Уул уурхайн шинэ төсөл хэрэгжүүлэхэд тодорхой судалгаа зайлшгүй шаардлагатай. Энэхүү судалгааг Feasibility Study (FS) буюу үгчилж орчуулбал Хэрэгжих боломжийн судалгаа гэх юм уу даа. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд 5 үндсэн боломжийг заавал судалдаг.Үүнд:
1. Техник-технологийн хувьд хэрэгжих боломж
2. Эдийн засгийн хувьд хэрэгжих боломж
3. Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
4. Үйл ажиллагааны хувьд хэрэгжих боломж
5. Цаг хугацааны хувьд хэрэгжих боломж
Дээр нь нэмээд зах зээлийн боломжийн судалгаа, баялаг/нөөцийн боломжийн судалгааг мөн гүйцэтгэдэг юм.

Дээрх судалгааны тайланг ТЭЗҮ-ын тайлан гэх ба энэ нь тухайн төсөл ашигтай юу ? эсвэл ашиггүй юу гэдгийг л хэлж өгдөг баримт бичиг юм.
Уул уурхайн төслийн ТЭЗҮ-ыг 3 шатад хуваан авч үздэг.
1. Тойм судалгаа (Scoping Study)
2. Урьдчилсан ТЭЗҮ (Pre-Feasibility Study)
3. Эцсийн буюу Банкны ТЭЗҮ (Detailed Feasibility Study or Bankable FS)

Дээрх судалгааны явцад төслийн хөрөнгө оруулалтийн хэмжээ, зардлыг тодорхой нарийвчлалтайгаар үнэлдэг. Тухайлбал тойм судалгааны хувьд  40-50%, Урьдчилсан ТЭЗҮ-ийн шатанд 20-30%, харин Эцсийн ТЭЗҮ-ийн шатанд 10-15%-ийн нарийвчлалтайгаар тооцдог .
Энд нэг юмийг сайн ойлгох шаардлагатай. Төслийн ТЭЗҮ буюу судалгааны тайлан нь төсөл хэрэгжүүлэгчид уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг хэлж өгөхөөс гадна төслийг цаашид нарийвчлан судлах , төслийн санхүүжилтийг шийдэх гол бичиг баримт болно.
Ялангуяа  төсөл хэрэгжүүлэгч нь банкны зээлээр төслөө санхүүжүүлэх тохиолдолд зайлшгүй Банкны ТЭЗҮ гүйцэтгүүлэх (өөрөө биш хөндлөнгийн инжинирингийн байгууллагаар!) шаардлагатай. Харин төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлэх бол  тодорхой эрсдлээ хүлээгээд Урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнгээр шийдвэр гаргах ч практик буй.

Манайхан ТЭЗҮ-ийг ахархан хугацаанд их л хялбар боловсруулчихдаг юм гэж боддог. Зарим том эрдэмтэд нь "даже" орд бус Илэрлийн ТЭЗҮ хийх тухай хурал дээр ярьж байхыг сонсоод гайхаж байж билээ. Нөгөө талаас ТЭЗҮ-ииг 60 хоногт багтаан гүйцэтгэх хуулийн дагуу нэг нь ТЭЗҮ боловсруулж, нөгөө нь хүлээн авдаг амархан "систем" тогтчихсон нь цаад утгаараа харин хуулъ завхруулж, уул уурхайг мэргэжлийн бус болгож,  янз бүрийн муу үр дагаврыг авчирах нь нэн хэцүү. Харин одоо ТЭЗҮ-г 2 сарт багтаан "бичих"  дүрмээ даан ч өөрчлөө болов уу? яагаа бол?

Тухайн ордыг аж ахуйн эргэлтэд оруулах эсэх асуудлыг шийдэхдээ дээрх судалгаануудыг шат дараатай гүйцэтгэж шийдвэр гаргах ба судалгааг гүйцэтгэх хугацаа харилцан адилгүй:

Тойм судалгаа- 7-9 сар
Урьдчилсан ТЭЗҮ - 9-13 сар
Эцсийн ТЭЗҮ - 13-17 сар  тус тус шаарддаг.

Дээрх судалгааны шат тус бүр өөр өөр үнэлгээтэй. Тухайлбал 50-200 сая $ -ийн хөрөнгө оруулалттай уул уурхайн төслийн хувьд дэлхийн жишиг үнэлгээ нь:
Тойм судалгаа - 100 -162 мянган $
Урьдчилсан ТЭЗҮ - 240 -380 мянган $
Банкны ТЭЗҮ - 730 - 1380 мянган $ тус тус байх жишээтэй.




















Friday, August 13, 2010

Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийг хэрхэн тооцох вэ?


Баяжуулах үйлдвэрийн төслийн  тойм болон урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах , оюутан сурагчид төгсөлтийн ажлын төсөл боловсруулах  үед тоног төхөөрөмжийн үнийг тодорхой нарийвчлалтайгаар тооцоолох асуудал чухал байдаг ба практикт тоног төхөөрөмжийн үнэ тэр болгон үнэн зөв олдох нь хэцүү.
Төслийн инженерүүд баяжуулах фабрикийн үндсэн тоног төхөөрөмжийн үнийг урьдчилан тооцохдоо үнийн загварыг ашиглан хэрхэн тооцдог аргыг авч үзье.
Тухайн тоног төхөөрөмжийн үнийг түүний үндсэн хэмжээнээс статистик аргаар шинжилж аналитик хэлбэрээр олж тогтоосныг тоног төхөөрөмжийн үнийн загвар гэдэг. Тухайлбал гидроциклоны үнийг түүний диаметрээс, тээрэмний үнийг түүний хүрдний диаметрээс, эсвэл хөдөлгүүрийн хүчин чадлаас гэх мэт.
Үнийн загварыг ашиглан нунтаглалтын циклын үндсэн тоног төхөөрөмжийн үнийг хэрхэн  тооцох жишээтэй танилцая.
Савхат болон бөмбөлөгт тээрэм, тээрмийн хөдөлгүүрийн  1992 оны үнийн загвар дараах байдлаар тус тус олдсон:

Үсавхат тээрэм =  $12000 (W)0.57 , A$                      /1/
Үбөмбөлөг тээрэм   =  $14000 (W)0.54 , A$               /2/
Үхөдөлгүүр  =  $46 (W)1.11 , A$                                  /3/

Үүнд:
            Ү – тоног төхөөрөмжийн үнэ, А$
            W – Суурилагдсан чадал, м.х
            А$ - Австрали доллар


Жишээ: Жилд 750000 тн хүдэр нунтаглах хүчин чадалтай савхат, бөмбөлөгт тээрэмтэй 2 шаттай нунтаглалтын схемын үндсэн тоног төхөөрөмжийн үнийн тооцоог гүйцэтгэе.
Өгөгдөл нь:
-          Жилийн хүчин чадал – 750000 тн
-          Хөдөлгөөний коэффициент – 0.9
Савхат тээрмийн:
-          Тэжээлийн бүхэллэг – F80 = 16000 микрон
-          Нунтаглагдсан материалын бүхэллэг – P80=800 микрон
-          Бондын индекс Wi=11.6 кВт цаг/т
Бөмбөлөгт тээрмийн:
-          Тэжээлийн бүхэллэг – F80 = 800 микрон
-          Нунтаглагдсан материалын бүхэллэг – P80=45 микрон
-          Бондын индекс Wi=22.3 кВт цаг/т

Бодолт:

1.      Хоногийн хүчин чадал : 750000/365/0.9=2283 тн/хоног
2.      Цагын хүчин чадал: Qц= 2283/24=95.1 т/ц

Савхат тээрэмд шаардагдах эрчим хүчний хэрэглээг Бондын томьёогоор дараах байдлаар орно:

W=(10*11.6)*(1/8000.5-1/160000.5)=3.18 кВт цаг/т
Хөдөлгүүрийн чадлын алдагдлыг 10% гэвэл W=3.18/0.9=3.5 кВт ц/т
Цахилгаан хөдөлгүүрийн тооцсон чадал:
                     N=W*Qц = 3.5*95.1= 332.85 кВт.
Хамгийн ойролцоо стандарт хөдөлгүүрийн чадал : 360 кВт.


Бөмбөлөгт  тээрэмд шаардагдах эрчим хүчний хэрэглээг Бондын томьёогоор дараах байдлаар орно:

W=(10*22.3)*(1/450.5-1/8000.5)=25.36 кВт цаг/т
Хэт нунтаг хүртэл нунтаглах тохиолдолд  чадлыг дараах байдлаар засварлана(Ф.Бонд):
W*((P80+10.3)/(1.145* P80)=25.36*((45+10.3)/(1.145*45))=27.22 кВт ц/тн
Хөдөлгүүрийн чадлын алдагдлыг 10% гэвэл W=27.22/0.9=29.94 кВт цаг/т
Цахилгаан хөдөлгүүрийн тооцсон чадал:
                     N=W*Qц = 29.94*95.1= 2847.3 кВт.
Хамгийн ойролцоо стандарт хөдөлгүүрийн чадал : 3000 кВт.

   Нунтаглалтын үндсэн тоног төхөөрөмжүү үнийг 1992 оны байдлаар 1-3 томьёо ашиглан тооцьё:
Савхат тээрмийн үнэ: 12000*(360*1.341)0.57= 406357 A$
Савхат тээрмийн хөдөлгүүрийн үнэ: 46*(360*1.341)1.11 = 43823 A$
Бөмбөлөгт тээрмийн үнэ: 14000*(3000*1.341)0.54=1237614 A$
Бөмбөлөгт тээрмийн хөдөлгүүрийн үнэ: 46*(3000*1.341)1.11 =461114 A$

Ийнхүү нунтаглалтын үндсэн тоног төхөөрөмжүүдийн нийт үнэ (1992 оны байдлаар) ойролцоогоор:
2150000 австрали доллар болж байна.
Одоо өнөөдрийн үнэнд шилжүүлье.
1992 онд Австралийн тоног төхөөрөмжийн үнийн индекс 129 , харин 2010 онд 193 байсан гэж үзвэл нийт үнэ: 2150000*193/129=3216667 A$ болох нь. Өнөөдрийн ханшаар 1 A$=0.9 USD  гэж үзвэл нунтаглалтын үндсэн тоног төхөрөмжийн ойролцоо үнэ: 2 895 000 USD болох юм .



Thursday, August 12, 2010

МИНИЙ БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

    1. С.Давааням, Г.Даваацэрэн, Я.Пүрвээ, Зэс-молибдены хүдрийн баяжуулалт, Хүдэр бэлдэх процесс, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, техникумын оюутнуудад зориулсан сурах бичиг,1987, Эрдэнэт

     

    1. Ц.Эрдэнэжав, Г. Даваацэрэн, Некоторые результаты исследования гидроциклонов в цикле рудного измельчения. Эрдэм шинжилгээний бичиг, Улаанбаатар №1 (9),1989, с 68-77

     

    1. Г.Даваацэрэн, Гидроциклоны элсний хошууны диаметрийг тээрмийн бүтээмжээр үнэлэх. ПТДС -ийн Эрдэм шинжилгээний бичиг,I/II ,1990, х. 190-194.

     

    1. Ш.Отгонбилэг, Г.Даваацэрэн, Влияние вкрапленности медных сульфидов руд месторождений Эрдэнэтийн  Овоо на технологические показатели., Монгол Улсын Их Сургууль, Эрдэм шинжилгээний бичиг №2(118), 1996, Улаанбаатар, х. 55-59.

     

    1. Ж.Баатархуу, Бортников А. В., Г.Даваацэрэн, и др. Совершенствование технологии рудоподготовки  в корпусе самоизмельчения ОФ, СП” Эрдэнэт”// Обогашение руд. -№2.-1996г-С.12-16

     

    1. Бортников А.В., Л.Дэлгэрбат, Г.Даваацэрэн, Результаты имитационного моделирования мельниц само и полу-самоизмельчения. Монгол улсын их сургууль, Физик-электроникийн сургууль, Эрдэм шинжилгээний бичиг, №3(132), 1998, Улаанбаатар, х. 268-273

     

    1. Ж.Баатархуу, Бортников А.В., Г.Даваацэрэн, и др. Интенсификация процесса рудоподготовки  с использованием мельниц мокрого самизмельчения //Горный журнал.№2. -1998. -С.51-54

     

    1. Ш.Отгонбилэг, Г.Даваацэрэн, Ж.Баатархуу, Влияние размера вкрапленности сульфидов меди в рудах на технологические  показатели  их обогашения //Горный журнал. -№2.-1998г.-С.47-48

     

    1. Ж.Баатархуу, С .Давааням, Г.Даваацэрэн, Результаты испытания мелющих шаров различного размера на технологические показатели измельчения//Научно-практическая конференция СП”Эрдэнэт”. -1998г. г.Эрдэнэт. Тезисы.-С. 52

     

    1. Ш.Гэзэгт, С. Давааням, Ж.Баатархуу, Г.Даваацэрэн, А.В.Бортников, В.А.Никитин, Внедрение технологии полусамоизмелчения на СП”Эрдэнэт” //Обогащение руд. – 1998. -№3.-С.15-21.

     

    1. Ж.Баатархуу, Г.Даваацэрэн, Л.Ф.Биленко, Пути повышения показателей цикла измельчения на обогатительной фабрике ГОКа “Эрдэнэт” //Обогашение руд.-1998. -№6. -С.3-7.

     

    1. А.В. Бортников, В.Н.Лукницкий, В.И. Соколов, Ж.Баатархуу, Г. Даваацэрэн, Исследование  процесса одностадильного полусамоизмельчения  и возможностей использования его при  реконструкции корпуса самоимельчения ГОКа ” Эрдэнэт” // Обогашение руд. -№6-1998г-С.8-11

     

    1. А.В.Бортников, В.А.Никитин, В.В.Потапов, Д.Даваасамбуу, Г.Даваацэрэн, Изучение возможности позабойного усреднения руды по крепости с целью увеличения производительности мельниц полусамоизмельчения//Обогащение руд,2000.№5, с. 16-20.

     

    1. А.В.Бортников, И.Ш.Сатаев, В.А.Никитин, Ж.Баатархуу, Г.Даваацэрэн, Ц.Баяртай, А.Д.Самуков, Эффективность применения шаров диаметром 120 мм в процессе полусамоизмельчения //Обогашение руд.- 2001. -№2. -С.11-12.

     

    1. Ж.Баатархуу, Г.Даваацэрэн, Л.Ф.Биленко, Об одном из путей интенсификации процесса измельчения в шаровых  мельницах МШЦ-5500х6500 на комбинате” Эрдэнэт”// Обогашение руд. -№3.-2000г- С.3-5

     

    1. Ж.Баатархуу, Г.Даваацэрэн, Г.Жаргалжав, О причинах  разрушения разнопрочных смесей в шаровой мельнице //Горный журнал, 2000г, №4.-С.32-35 г.Улаанбаатар, Монголия

     

    1. Г.Даваацэрэн, Ж.Баатархүү, П.Оюунсүрэн, Ц.Туяа, Эрдэнэт УБҮ-ийн МШЦ-5500х6500 маркийн тээрэмд янз бүрийн хэмжээтэй бөмбөлөг хэрэглэж тээрэмдэлтийг эрчимжүүлэх асуудалд//Уул-уурхайн сэтгүүл, 2000, №3 х.16-19

     

    1. Г.Даваацэрэн, П.Оюунсүрэн, Б.Бат-Онолт, Янз бүрийн давс хэрэглэж нунтаглалт болон флотацийн процессийг эрчимжүүлэх асуудалд//Уул-уурхайн сэтгүүл, 2001, №3 х.21-24

     

    1. Бортников А.В., Самуков А.Д., Г.Даваацэрэн, Интенсификация  процесса  полусамоизмельчения на СП” Эрдэнэт”, её результаты и перспективы, в кн.Новые решения в технике и технологии добычи и переработки медно-молибденовых руд. С.64-72

     

    1.  Бортников А.В., Самуков А.Д.,Никитин В.А., Г.Даваацэрэн, Интенсификация  процесса  полусамоизмельчения на СП” Эрдэнэт”// Обогащение руд. 2002 г. №3

     

    1. Л.Дэлгэрбат, Г.Даваацэрэн, Имитационное моделирование процесса полного и полусамоизмельчения., в кн.Новые решения в технике и технологии добычи и переработки медно-молибденовых руд. С.80-85

     

    1. Г.Даваацэрэн, П.Оюунсүрэн, Б.Намуунгэрэл, Б.Бат-онолт, Новая  методика  расчёта технологических  схем продуктов обогащения. в кн.Новые решения в технике и технологии добычи и переработки медно-молибденовых руд. С.120-123

     

    1. Л.Дэлгэрбат, Ж.Лхагва, Г.Даваацэрэн, Экспертно-оптимизационноеуправление процессами измельчения и флотации медно-молибденовых руд. в кн.Новые решения в технике и технологии добычи и переработки медно-молибденовых руд. С.219-225

     

    1. Ц.Энхболд, Г.Даваацэрэн, Г.Цогт, Р.Дэлгэр, Бумбат үйлдвэрийн баяжуулах фабрикийн технологийн шинэчлэлт// Уул уурхайн сэтгүүл, 2004/№1(22), 11-14

     

    1. Ц.Энхболд, Г.Даваацэрэн,  Цагаан суваргын зэсийн ордыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх технологийн талаар// Уул уурхайн сэтгүүл, 2004/№1(22), 14-18

     

    1. Г.Даваацэрэн, Нунтаглалтын технологийн схемийн тооцоог компьютер хэрэглэн гүйцэтгэх нь// Уул уурхайн сэтгүүл, 2004/№1(22), 18-20.
    2. Д.Даваасамбуу, Г.Даваацэрэн, Я.Пүрвээ, Ашигт малтмалын ордын санхүү-эдийн засгийн үнэлгээ. Нэг сэдэвт бүтээл, Улаанбаатар ,2003

     

    1. Г.Даваацэрэн, Баяжуулах үйлдвэрийн хүдрийн бутлалт, нунтаглалтын төслийн зарим асуудалд,//Уул-уурхайн сэтгүүл,2004 ,2, х.11-15

     

    1. Г.Даваацэрэн, Я.Пүрвээ, Д.Даваасамбуу, Захын агуулгыг эдийн засгийн аргаар үнэлэх асуудалд//Уул-уурхайн сэтгүүл, 2004, №1,

     

    1. Д.Даваасамбуу, Г.Даваацэрэн, Ц.Энхболд ,Зэсийн баяжмалын гидрометаллургийн процессуудын өнөөгийн төлөв байдал, Я.Гомбосүрэн-Монгол улсын уул уурхайн салбарын нэрт эрдэмтэн,Улаанбаатар хот 2004, х.97-115

     

    1. Г.Даваацэрэн ,Гидроциклоны тооцоо, сонголт//Уул уурхайн сэтгүүл 2004,№4

     

    1.  Л.Дэлгэрбат, Г.Даваацэрэн, Н.Намдаг, Д.Далайжаргал , Автоматизированная подсистема управления технологическим процессом измельчения руд в мельницах самоизмельчения, Эрдэнэт хөгжил, 2005 №3, 51-55 х.

     

    1. Г.Даваацэрэн, Б.Бат-Онолт, Хүдрийг хатуулгаар нь жигдрүүлэн хагас өөрөө нунтаглалтын тээрмийн бүтээмжийг дээшлүүлэх боломжийн судалгаа, Эрдэнэт хөгжил, 2005 №3, 65-67 х.

     

    1. Б.Нямтайшир, Д.Содном, Г.Даваацэрэн, Монголын алт (МАК) корпораци-Монгол улсын говийн бүсийн хөгжилд, Шинжлэх ухаан , технологи,  2005 №4 , 36-41 х.

     

    1. Г.Даваацэрэн, Б.Бат-Онолт, Д.Хүдэрмөнх, Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэх техник, технологийн хөгжил, Уул-уурхайн сэтгүүл, 2005 № 2

     

    1. Д.Даваасамбуу, Г.Даваацэрэн, Ашигт малтмалын ордын үйлдвэрлэлийн захын агуулгыг тодорхойлох эдийн засгийн түргэвчилсэн аргууд, Шинжлэх ухаан, технологи сэтгүүл, 2004 он, №01,42-48 х.

     

    1. Г.Даваацэрэн, Ж.Золжаргал, Д.Отгончимэг, Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх боломж, Өнөөгийн ба хэтийн төлөв ,Эрдэнэт-Хөгжил сэтгүүл,2006 он, №3,38-44 х.

     

    1. Ж.Золжаргал, Г.Даваацэрэн, Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх боломж, түүний эрсдлийг Монте-Карлогийн аргаар үнэлэх нь,Хүрэл тогоотын семинар-2006, Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, 2006, Улаанбаатар, 49-53 х.

     

    1. Г.Даваацэрэн, Б.Бат-Онолт, Д.Хүдэрмөнх , Хагас өөрөө нунтаглалтын тээрмийн сонголт, тооцооны асуудалд ,Уул-уурхайн сэтгүүл,УБ, 2006 №4

     

    1. Г.Даваацэрэн, Б.Амартүвшин, Элдэвийн нүүрсний уурхайд хуурай баяжуулалтын технологи нэвтрүүлсэн тухай,Уул уурхайн технологи, эдийн , экологи-2007 , Эрдэм шинжилгээий хурлын эмхтгэл,237-242 х, 2007 он,

     

    1. Г.Даваацэрэн, Ю.Хэрлэнбаяр, Т.Нандин-Эрдэнэ, Цагаан суваргын сульфидийн хүдрийн технологийн туршилтуудын үр дүн, Уул уурхайн сэтгүүл, 2008 №4, хх.15

     

    1. Б.Нямтайшир, Д.Содном, Г.Даваацэрэн,  Ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглаж говийн хөгжлийг цогцоор шийдэх асуудалд, Уул уурхайн сэтгүүл, 2008 №4, хх. 6

     

    1. Г.Цогт, Г.Даваацэрэн, Б.Баттулга, Б.Амартүвшин,  Элдэвийн уурхайд хуурай баяжуулалтын FGX-12 иж бүрэн төхөөрөмж нэвтрүүлсэн тухай, Уул уурхайн сэтгүүл, 2008 №4, хх.36

     

    1. Г.Даваацэрэн, Ю.Хэрлэнбаяр, Т.Нандин-Эрдэнэ, Нүүрсийг баяжуулах технологийн дэлхийн чиг хандлага, Монгол орны нүүрсийг баяжуулах асуудалд, Уул уурхайн сэтгүүл, 2008 №4, хх. 36

     

    1. Г.Даваацэрэн, Ц.Цэгмид, М.Базаррагчаа. Нарийнсухайтын ордын нүүрсийг баяжуулах судалгааны үр дүн, Уул уурхайн сэтгүүл, 2010 №2

     

    1. Г.Даваацэрэн. Нүүрсийг баяжуулах технологийн дэлхийн чиг хандлага, Геологи уул-уурхайн мэдээ сонин, 2010, №21

     

    1. Г.Даваацэрэн. НүүрсийггүнболовсруулахньМонголулсынирээдүйнзорилго., Геологи , уул уурхайн мэдээ сонин, 2010 оны 9 дүгээр сар 1

     

    1. Г.Даваацэрэн. Хагас өөрөө нунтаглалтын тээрмийг сонгох асуудалд, Уул уурхайн сэтгүүл, 2011 №2.

     

    1. G.Davaatseren, H.Wittmers, M.Bazarragchaa. Past, Present Situation and Future Development ofCoal Processing Industry In Mongolia,XVII International Coal Preparation congress 1-6 October 2013, Istanbul, Turkey.

     

    1. Г.Даваацэрэн, Ц.Цэгмид, М.Базаррагчаа, Б.Сэрдамба. Качественные характеристики и обогатимость угля месторождения Нарийнсухайт, МонголияИзвестия Донецкого Горного Института, Все Украйнский научно-технический журнал, №2 (33), 2013, стр.16.

     

    1. Г.Даваацэрэн, С.Хандмаа, Ж.дэлгэрцэцэг.Цагаансуваргын исэлдсэн хүдрийг боловсруулах SX/EW төслийн технологийн сонголт, Эрдэс Боловсруулалт -2014, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 33 х. 2014, Улаанбаатар

     

    1. Г.Даваацэрэн, Монгол улсын нүүрс боловсруулалт, Эрдэс Боловсруулалт -2014, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 88 х. 2014, Улаанбаатар

     

    1. Г.Даваацэрэн, М.Базаррагчаа, Ж.Мядагмаа, Нарийнсухайтын олон үет давхрагын нүүрсийг хуурай Allair технологиор баяжуулсан хагас үйлдвэрийн туршилтын үр дүн. Эрдэс Боловсруулалт -2014, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 91х. 2014, Улаанбаатар

     

    1. Г.Даваацэрэн, Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд мэргэжлийн холбоодын үүрэг чухал, Эрдэс Боловсруулалт -2014, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 171х. 2014, Улаанбаатар

     

    1. Jambal Davaasuren, Byong-Gon Kim Ju Hyoung Lee, Gendeekhuu Davaatseren, Magsar Bazarragchaa, Dry Coal Preparation of Fine particles by KAT Process, VIII International Coal Preparation Congress, 2016 , Saint Peterburg

     

    1. Gendeekhuu Davaatseren, Magsar Bazarragchaa, Dry AllAir Pilot Plant Test results on Naryn Sukhait’s Multilayer Coal , VIII International Coal Preparation Congress, 2016 , Saint Peterburg

     

    1. Г.Даваацэрэн, М.Базаррагчаа, Нүүрс баяжуулах үйлдвэрийн техник-технологийн өнөөгийн байдал, Баяжуулагч сэтгүүл, 2018 он, №1

     

    1. Г.Даваацэрэн, М.Базаррагчаа, Б.Сэрдамба, Нарийнсухайтын ордын олон үет давхаргын нүүрсэнд шинэ урвалжуудыг туршсан флотацийн туршилт, Баяжуулагч сэтгүүл, 2018 он , №1

     

    1. Г.Даваацэрэн, Ц.Цэгмид, М.Базаррагчаа, Б.Сэрдамба, Нарийнсухайтын ордын нүүрсний баяжигдах чанарын судалгаа, Баяжуулагч сэтгүүл, 2018 он , №1

     

    1. Г.Даваацэрэн, М.Базаррагчаа, Ц.Цэгмид, Г.Очирбат, Монголын анхны хүнд орчны модулийн нүүрс баяжуулах үйлдвэр , Баяжуулагч сэтгүүл, 2018 он , №2

     

    1. Г.Даваацэрэн , Хөвөлт-суултын шинжилгээний үр дүнгээр нүүрс баяжуулах үйлдвэрийн материалын балансыг аналитик аргаар тооцох нь, Баяжуулагч сэтгүүл, 2018 он , №2

     

    62.  Г.Шархүү, Г.Даваацэрэн, Я.Пүрвээ, Эрдэнэт үйлдвэрийн     баяжуулах фабрикийн техник-технологийн шинэчлэлтийн чиглэлийг боловсруулахад ирээдүйд олборлох хүдрийн физик-механикийн шинж чанарыг тодорхойлохын ач холбогдол, Баяжуулагч сэтгүүл, 2018 он , №2

     

    63.   G.Davaatseren, M.Bazarragchaa, Ts. Tsegmid, Mongolia’s first gravity fed 3-product heavy medium cyclone coal washing plant, XIX International Coal Preparation Congress, Volume 1, page 70

     

    64.   Г.Даваацэрэн, М.Гантулга, Баяжуулах үйлдвэрийн балансын тооцоо ба өгөгдлийг тохируулах аргууд, Баяжуулагч сэтгүүл, 2020, №5


    65.  Г.Даваацэрэн, М.Базаррагчаа, Нүүрс баяжуулах үйлдвэрийн хүнд орчны гидроциклон болон тунаах технологиудын харьцуулсан судалгаа, Баяжуулагч сэтгүүл, 2020, №5