Энд уулын үйлдвэрийн эрсдлийг магадлалын онол, математик статистикийн эртний арга болох Монте-Карлогийн аргаар хэрхэн үнэлэхийг товч авч үзъе. Ер нъ эрсдлийг үнэлэх энэ аргыг практикт өргөн хэрэглэдэг бөгөөд эрсдлийг үнэлдэг тусгай компьютерийн программууд их байдаг. Оюутан сурагчид MSExcel программын санамсаргүй тоо үүсгэх генератор-функцууд,статистик тархалтын функцуудыг ашиглан төслийн санхүү эдийн засгийн загварыг олон удаа итераци хийх байдлаар гүйцэтгэж төслийн гол үзүүлэлт болох NPV хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно.
Одоо энэ аргыг алт баяжуулах CIP үйлдвэрийн жишээн дээр тайлбарлая.
Үндсэн өгөдлүүд : Хүдэр дэх алтны дундаж агуулга - a= 1.5 г/т, 1 гр алтны үнэ Y= 35 $, 1 тн хүдэр баяжуулах зардал Z=28 $ гэсэн өгөгдлүүдээр мөнгөн ургсгалын хэмжээг дараах байдлаар олно.
CF = 1.5 x 35 - 28 =24.5 $
Үйлдвэр 10 жил ажиллана гэвэл 1 т хүдэрт оногдох өнөөгийн цэвэр үнэ (тооцоог хялбарчлах үүднээс хөрөнгө оруулалтыг тооцохгүйгээр ) буюу NPV@10% = 86,02$ болохыг MSExcel дээр амархан шалгаж болно.
Одоо төслийн явцад гарч болох эрсдлүүдийн магадлалыг дараах байдлаар өгье
Алтны үнэ: 10% бага байх магадлал P(Y+10%)=0.6
10 % их байх магадлал P(Y-10 %)=0.4
P(Y+10%)+P(Y-10%)=1 байхыг анхаарах.
Хүдэр дэх алтны агуулга: 10% бага байх магадлал P(a+10%)=0.55
10 % их байх магадлал P(a-10 %)=0.45
Зардал: 10% бага байх магадлал P(z+10%)=0.35
10% их байх магадлал P(z-10%)=0.65
Төслийн байж болох эрсдлүүдийн (үзэгдэл) нийлбэр магадлал, 1 тн хүдэрт ноогдох өнөөгийн цэвэр ашиг NPV-ыг үзэгдэл тус бүрт хэрхэн тооцсоныг хүснэгтэд үзүүлэв.
Үзэгдэл i | Алтны агуулга | Алтны үнэ | Зардал | Нийт магадлал Pi= Pa*PY*PZ | NPVi , $ | Pi *NPVi |
1 | P(a+10%)=0.45 | P(Y+10%)=0.4 | P(Z+10%)=0.65 | 0.1170 | $115.30 | $13.49 |
2 | P(a+10%)=0.45 | P(Y+10%)=0.4 | P(Z-10%)=0.35 | 0.0630 | $147.55 | $9.30 |
3 | P(a+10%)=0.45 | P(Y-10%)=0.6 | P(Z+10%)=0.65 | 0.1755 | $62.08 | $10.90 |
4 | P(a+10%)=0.45 | P(Y-10%)=0.6 | P(Z-10%)=0.35 | 0.0945 | $94.33 | $8.91 |
5 | P(a-10%)=0.55 | P(Y+10%)=0.4 | P(Z+10%)=0.65 | 0.1430 | $62.08 | $8.88 |
6 | P(a-10%)=0.55 | P(Y+10%)=0.4 | P(Z-10%)=0.35 | 0.0770 | $94.33 | $7.26 |
7 | P(a-10%)=0.55 | P(Y-10%)=0.6 | P(Z+10%)=0.65 | 0.2145 | $18.54 | $3.98 |
8 | P(a-10%)=0.55 | P(Y-10%)=0.6 | P(Z-10%)=0.35 | 0.1155 | $50.79 | $5.87 |
Нийлбэр | $1.00 | $68.58 |