Санасаргүй
хэмжигдэхүүний тархалийг үнэлэх – Нүүрсний үнслэгийн тархалт
Байгалийн юмс үзэгдэл, ажиглалтын үр дүн
санамсаргүй хэмжигдэхүүнүүд бөгөөд тэдгээрийн тархалт нь математик-статистикийн
тодорхой хуулинд захирагддаг.
Баяжуулах үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүд, боловсруулж
буй хүдэр, нүүрсний шинж чанаруудийн тархалтын нягт нь гол төлөв нормаль, логнормаль, гамма,
вета, вейбулл зэрэг тасралтгүй тархалтын хуультай
байна.
Практикт тухайн
хэмжигдэхүүний тархалтын хуулийг мэдсэнээр технологийн процессыг тогтворжуулах,
удирдах, мөн иммитаци-загварчлахад (Монте-Карлогийн арга) чухал байдаг.
Математик-статистикийн тасралтгүй тархалтын хуулиудыг дор харуулав.
Бид жишээ болгон Нарийнсухайтын уурхайн олон үет
давхрагын нүүрсний үнслэгийн (Ac,%) тархалт нь
доорх хуулиудын алинд нь илүү тохирч буйг Python –ны SciPy санг ашиглан
тогтоохыг зорьлоо (Зураг).
Тухайн хэмжигдэхүүний тархалтыг хамгийн дөхөж бичиж байгаа нь Beta, Gamma тархалтууд байгааг зургаас харж болно. Дээрх хуулиуд ажиглалтын үр дүнтэй хир тохирч байгааг Колмогоров-Смирновын шалгуураар (SciPy -ын kstest) шалгахад Beta, Gamma, Lognormal хуулиуд илүү тохирч байна.
Иймд тухайн тохиолдолд Нарийнсухайтын олон үет давхрагын нүүрсний үнслэгийн тархалтыг үнэлэхэд Beta, Lognormal хуулиудыг ашиглаж болох юм.
Тархалтуудын коэффициентуудыг үнэлэх python программын кодыг дор үзүүлэв.
No comments:
Post a Comment