Дифференциал тэгшитгэлийг тоон аргаар бодох ба флотацийн энгийн загвар
Ашигт малтмалын баяжуулалтын ихэнх процессууд, түүний дотор флотацийн процессын математик загвар дифференциал тэгшитгэл, түүний системээр илэрхийлэгддэг билээ.
Бид Python-ы SciPy санийн ердийн дифференциал тэгшитгэлийг тоон аргаар бодох аргыг ашиглан флотацийн процессыг загварчлая.
Зуниг (1935) флотацийн процессыг дараах энгийн дифференциал тэгшитгэлээр илэрхийлжээ.
∂C∕∂t = -κCn
Үүнд: C - флотацлагдах мөхлөгүүдийн тоо хэмжээ (концентраци)
t - флотацийн хугацаа, мин
κ - флотацийн кинетикийн хурд , 1/мин
n - Флотацийн кинетикийн зэрэг
t =0 үед эхний нөхцөлийг C0 = 1.0 гэж үзээд дээрх дифференциал тэгшитгэлийг тоон аргаар бодсоны дараа метал авалтыг дараах томьёогоор олох юм.
ε=1-C∕C0
Янз бүрийн k - ын утганд флотацийн кинетикийн муруй хэрхэн харагдаж буйг дараах зурагт харуулав.
Программын кодыг дор үзүүлэв.
No comments:
Post a Comment