АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Saturday, March 23, 2019

Баяжуулагч инженерийн PYTHON №1 (Python for Mineral Processing Engineers)

Флотацийн кинетикийн тэгшитгэлийг туршилтын үр дүнд тохируулан үнэлэх нь 

Эрхэм баяжуулагч инженерүүдэд програмчлалын Python хэлийг төрөл бүрийн тооцоонд хэрэглэх талаар цуврал зөвлөмжүүдийг хүргэж байна. Энэ удаа бид флотацийн кинетикийн хэд хэдэн төрлийн тэгшитгэлийг туршилтын үр дүнгээр үнэлэх асуудлыг хэрхэн шийдэх тухай өгүүлэх болно.
Зэсийн үндсэн  флотацийн кинетикийн туршилтаар дараах үр дүн гарсан ба  бидний сайн мэдэх дараах тэгшитгэлүүдийн аль нь хамгийн сайн тохирч  буйг үнэлье.


 E=(1-1∕kt(1-exp(-kt))          /1/

E=(1-exp(-kt)                       /2/

E=1-exp(-κtn)                            /3/

E=knt/(1+kt)                             /4/

Энд᠄       
 -E - флотацийн тухайн агшин  ба хязгааргүй  үргэлжлэх хугацаан дахь металл авалт, нэгжээр                            
- k, n  - кинетикийн тогтмол
- t - флотацийн хугацаа, мин

Туршилтаар үндсэн флотацийн зэс авалтын түвшин хугацаанаас хэрхэн хамаарч буйг хүснэгтэд өгөв.

Хүснэгт. Туршилтын үр дүн
t,мин
E, нэгж
0.1
0.15
0.5
0.34
1
0.6
2
0.71
4
0.82
8
0.85
16
0.87

Ингээд туршилтын үр дүнг ашиглан Python-ы SciPy сангийн curve_fit функцийг ашиглан дээр дурдсан 4 кинетикийн тэгшитгэлийн коэффициентуудыг үнэллээ (Зураг).
Зургаас  1-р тэгшитгэл буюу Климпэлийн тэгшитгэл туршилтын үр дүнтэй хамгийн ойр дөхөж байгааг харж болно.

Программын кодын зарим хэсгийг дор харуулав.



Энэ мэтчилэн Python хэлний сангуудыг тооцоололд хэрэглэж болно.


No comments:

Post a Comment